Ажлын байр

Нээлттэй ажлын байр

Интернетээр анкет бөглөхдөө анхаарах зүйлс:

 

1.     www.energyresources.mn цахим хуудас руу хандан анкет бөглөх гэсэн хэсэгт орох.

2.     Та манай компанид ажил горилогчийн анкет бөглөхөд өөрийн цээж зургаа хавсаргахад хангалттай

3.     Хэрэв таныг дараагийн шатны ярилцлагад урьвал  ярилцлагад ирэхдээ мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар, тодорхойлолт болон бусад дагалдах материалыг  авч ирнэүү.

4.     Манай компанийн ажил горилогчийн интернет анкет, цаасан анкет нь адилхан тул  давхар бөглөх шаардлагагүй болно.

5.     Хэрэв та өмнө нь анкет бөглөсөн /цаасаар болон интернэтээр/ бол дахин бөглөх шаардлагагүй.

6.     Анкетны мэдээллээ шинэчлэх бол 70132279 утсаар холбогдон шинэчилж болно.

 

Ганц модны төлөөлөгчийн газрын нягтлан бодогч

Борлуулалтын нягтлан бодогч

 

Тавигдах шаардлага

 

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, хятад болон англи хэлтэй, хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой, багаар ажиллах чадвартай, комьютерын хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн, ажлын туршлагатай бол давуу талтай.

 

Халиут төлөөлөгчийн газрын агентийн ажилтан                

 

Тавигдах шаардлага

 

Ростерын хуваарийн дагуу тогтвор сууршилтай ажиллах боломжтой, англи болон хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай, үнэнч шудрага, итгэл даах, хариуцлагатай, албан бичиг боловсруулах чадвартай, компьютерын хэрэглээний програм дээр сайн ажилладаг, бусадтай нийцтэй хамтран ажиллах чадвартай байх

 

Халиут төлөөлөгчийн газрын санхүүгийн ажилтан

 

Тавигдах шаардлага

 

Бизнесийн удирдлага, санхүүгийн менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай, албан бичиг баримт боловсруулах чадвартай, хөдөө ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой эрэгтэй. 

 

Борлуулалтын ажилтан

 

Тавигдах шаардлага

 

Хятад хэлний бичгийн болон ярианы түвшин сайн, хятад хэл дээр бичиг баримт боловсруулах чадвартай, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, борлуулалтын туршлагатай бол давуу талтай, хөдөө ажиллах боломжтой, хичээнгүй, нямбай, ажлын ачаалал даах чадвартай

 

Уулын инженер

 

Тавигдах шаардлага

 

Уул уурхайн ашиглалтын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, уурхайд ажиллаж байсан туршлагатай, англи хэлний зохих мэдлэгтэй, бие дааж суралцах чадвартай, баг хамт олноор ажиллах чадвартай, хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх

 

Өрөмдлөг тэсэлгээний инженер

 

Тавигдах шаардлага

 

Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн, ажлын туршлагатай, англи хэлний зохих мэдлэгтэй, хамтран ажиллах чадвартай, хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх

 

 

Химич

 

Тавигдах шаардлага

 

Химич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ лабраторт ажиллаж байсан туршлагатай, нямбай, мэдээ тайлан гаргах боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, англи хэлний зохих мэдлэгтэй, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай, ээлжийн зохион байгуулалтаар орон нутагт ажиллах боломжтой.

 

Санхүүгийн шинжээч

 

Тавигдах шаардлага

 

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн, нягтлан бодох бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, компьютерын программуудыг бүрэн эзэмшсэн, хөдөө ажиллах боломжтой.

 

Ус хангамжийн инженер

 

Тавигдах шаардлага

 

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, бичиг баримт боловсруулах чадвартай, зураг төсөл дээр ажиллаж байсан туршлагатай. Англи хэлний зохих мэдлэгтэй, хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Авто инженер

 

Тавигдах шаардлага

 

Механик инженерийн баклавр зэрэгтэй, 8-аас дээш жилийн ажлын туршлагатай. Норд бенз автомашин засаж байсан туршлагатай, авто машины эвдрэл гэмтэл оношлох чадвартай, 30-аас дээш насны, баг удирдах чадвартай. 

 

Сургалт хариуцсан ахлах ажилтан

 

Тавигдах шаардлага

 

Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй, ном товхимол орчуулах, ажил төлөвлөх чадвартай, ХАБ-н чиглэлээр эсвэл орчуулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, хүнтэй харилцах, зөвлөгөө өгөх ур чадвартай, ХАБ болон хууль эрхзүйн талаар зохих мэдлэгтэй. 

 

Мэдээлэл, шуурхай зохицуулалтын ажилтан

 

 

Тавигдах шаардлага

 

Авто тээвэр зохицуулагч, ачаа тээврийн удирдлагаар мэргэжилтэй, 2-с доошгүй жил ажиллаж байсан туршлагатай, хөдөө ажиллах боломжтой. Компьютерын хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай.

 

Агуулахын менежер

 

Тавигдах шаардлага

 

Бизнесийн удирдлага, хангамж, санхүү, инженерийн чиглэлээр мэргэшсэн, уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны агуулахын менежементийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай, техник хэрэгслийн эд анги, сэлбэг хэрэгслийн талаар мэдлэгтэй, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. Баг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, шийдэл олох ур чадвар сайтай, ёс зүйн хэм хэмжээг баримтладаг, ажлын ачаалал даах чадвартай.

 

ЦХНАБТ хариуцсан менежер

 

Тавигдах шаардлага

 

Уул уурхайн холбогдолтой ашиглалт төлөвлөлт, менежментийн мэргэжилтэй,
Уул уурхайн  бүтээгдэхүүний овоолго үүсгэх, ачилт буулгалтын чиглэлээр 2 -оос дээш жил ажиллаж байсан.
Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй
Баг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, шийдэл олох ур чадвар сайтай, ёс зүйн хэм хэмжээг баримтладаг.
Ажлын ачаалал даах чадвартай

 

Засварчин

 

Тавигдах шаардлага

 

Автын механик чиглэлээр дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ болон автын засварын чиглэлээр 2-с дээш жил ажилласан, ажлын ачаалал даах чадвартай, техник сэтгэлгээ сайтай, засварын ажлын бие даан түргэн шуурхай гүйцэтгэх чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой, тогтвор суурьшилтай ажиллах 

 

Техник үйлчилгээний засварчин

 

Тавигдах шаардлага

 

1-с дээш жил ажилласан туршлагатай, техниктэй харьцаж ажиллаж байсан, багаар ажиллах чадвартай, архи тамхи хэрэглэдэггүй, тогтвортой ажиллах боломжтой, бие бялдарын хөгжил сайн, техник сэтгэлгээ сайтай, бие дааж шийдвэр гаргах чадвартай

 

Цехийн засварчин

 

Тавигдах шаардлага

 

МСҮТ болон ШУТИС төгссөн, мэргэжлээрээ 3-5 жил ажилласан тушлагатай, бие даан засвар үйлчилгээ хийх чадвартай, ур чадвар сайн байх, багаар ажиллах чадвартай, ажлын ачаалал даах чадвартай, техник сэтгэлгээтэй

 

Пүүний оператор

 

Тавигдах шаардлага

 

Эдийн засаг санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, цахилгаан тоног төхөөрөмжийн мэдлэгэтэй бол давуу тал болно. Компьютерийн дунд болон түүнээс дээш зэргийн мэдлэгтэй байх. Түргэн шуурхай хурдан хөдөлгөөнтэй байх. Хүнтэй харилцах чадвар сайтай, ачаалал даах чадвартай, түргэн шуурхай, хариуцлагатай. 

 

УХНАБТ-н ахлах ажилтан

 

Тавигдах шаардлага

 

Уул уурхайн холбогдолтой ашиглалт төлөвлөлт, менежментийн мэргэжилтэй,
Уул уурхайн  бүтээгдэхүүний овоолго үүсгэх, ачилт буулгалтын чиглэлээр 1-ээс дээш жил ажиллаж байсан.
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Баг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, шийдэл олох ур чадвар сайтай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг.
Ажлын ачаалал даах чадвартай

 

 

Анкет бөглөх