Түүхэн товчоон
Компанийн тухай

2005 оны 4-р сар
Үндэсний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар Энержи Ресурс компани байгуулагдав.
Ухаа худаг хотхон байгуулагдаж, уурхайн цогцолборын шанг татав.
2008 оны 8-р сар

2008 оны 12-р сар
Монголдоо анх удаа уурхайн төслийн үйл ажиллагааг танилцуулах Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын ард иргэдийг хамруулав.
Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс ч өмнө Ухаа худаг орчимд археологийн хайгуул, судалгаа хийж гүйцэтгэв.
2009 оны 1-р сар

2009 оны 4-р сар
Ухаа худаг уурхайг улсын комисс хүлээж авч, үйл ажиллагаа нь албан ёсоор эхлэв.
Тавантолгой нисэх буудлыг ашиглалтад оруулав.
2009 оны 8-р сар

2010 оны 6-р сар
Орчин үеийн шинэлэг дизайн, архитектурын онцгой шийдэл бүхий “Галерей” ажиллагсдын кэмп ба уурхайн засварын төвийг ашиглалтад оруулав.
“Mongolian Mining Corporation” нэрээр Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Монголын компаниудаас анх удаа олон улсын зах зээлд амжилттай хөл тавив.
2010 оны 11-р сар

2011 оны 6-р сар
Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ба ус хангамжийн дэвшилтэт системийг ашиглалтад оруулав.
Анх удаа дан монгол инженерүүд бие даан барьсан 18 мегаваттын цахилгаан станц ашиглалтад орж, Ухаа худаг уурхай болон олон жилийн турш тог цахилгаангүй байж ирсэн Цогтцэций сумыг байнгын эрчим хүчээр хангаж эхлэв.
2011 оны 9-р сар

2011 оны 10-р сар
Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлийн 245 км, үйлдвэрийн зориулалтын хатуу хучилттай авто замыг дан монгол инженер, техникийн ажилтнууд барьж, ашиглалтад оруулав.
Төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК-тай хамтран Гашуун сухайтын боомтод томоохон хэмжээний өргөтгөл хийж, хүчин чадлыг өмнөхөөс 2-3 дахин нэмэгдүүлэв.
2012 оны 2-р сар

2012 оны 2-р сар
Ухаа худаг цогцолбор нь Монгол Улсын аж үйлдвэр, боловсруулах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртэв.
Орчин үеийн боловсролын стандартыг бүрэн хангасан, нийт 700 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий, “Мөрөөдөл” боловсролын цогцолборыг Өмнөговь аймгийн захиргаатай хамтран байгуулж, ашиглалтад оруулав.
2013 оны 1-р сар

2013 оны 6-р сар
Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн нийт 3 модулийг бүрэн барьж дуусган, ашиглалтад оруулав. Нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулж, боловсруулан экспортолсноор Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон, бодит алхам хийв...
Цогтцэций суманд “Цэций” орон сууцны хорооллыг 3 ээлжээр барьж дуусган, ашиглалтад оруулснаар нийт 650 айл өрх иж бүрэн тавилга, бүрэн тохижилттой орон сууцанд оров.
2013 оны 9-р сар

2013 оны 10-р сар
Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлд ашиглагдах усны хэмжээг өмнөхөөс 60-70% нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шилдэг технологийг Монголд нутагшуулав.
“Global CSR” олон улсын шалгаруулалтанд өндөр амжилттай оролцож, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа төгсгөлийн шатны ТОП-3 оролцогчийн нэгээр шалгарав.
2014 оны 4-р сар

2015 оны 4-р сар
Монголын Татварын Албанаас 2010-2014 онд төлсөн татварын хэмжээгээр улсдаа тэргүүлэгч нийт 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргахад Энержи Ресурс компани “айргийн тав”-д буюу Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, АПУ компаниудаас араас 4 дүгээр байрт бичигдэв.
Монголын Тавантолгойн нүүрсийг Япон, Солонгос гэх мэт далайн чанадын, гуравдагч зах зээлд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав.
2016 оны 10-р сар