Яаралтай Анхны Тусламж

Published date: 2010-03-22

Тодорхойлолт: Яаралтай анхны тусламж гэдэг нь хүний амь насанд ямар нэгэн аюул заналхийлсэн, ноцтой осол гэмтлийн үед амийг нь аврах зорилгоор нэн даруй авч буй арга хэмжээг хэлнэ. Энэ арга хэмжээг дараах дарааллаар гүйцэтгэх нь зүйтэй.



More...

Нурууны гэмтэл

Published date: 2010-01-22

Хүний нуруу нугалам нь бүх араг ясны гол хэсэг төдийгүй нугасыг “хадгалах сав” юм. Иймээс нуруу нугаламын гэмтэл нь осолтой төдийгүй хүнд гэмтэлд тооцогддог. Энэ гэмтэл нь хүмүүсийг эрэмдэг зэрэмдэг болгодогоос гадна мэдрэхүйг алдагдуулан хөдөлгөөнгүй болгодог.

More...

Элгэний өвчлөл

Published date: 2009-11-17

Элэг өвчлөх хамгийн том шалтгаан бол вирүсийн халдвар,ялангуяа А,В, С төрлийн вирүс юм. Нөгөө талаар хоол, архины зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор элэг өөхжих нь элгэнд асар муу нөлөөтэй. Элэг өөхжих гэдэг нь хэт идэх, архи хэт хэрэглэх, өөх тостой зүйл ихээр идэх, таргалах, чихрийн шижин өвчний улмаас зэрэг шалтгаанаар элгэнд их хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлдэг.

More...

Жирэмсэн үеийн цус багадалт

Published date: 2009-11-17

Төмөр дутагдлын цус багадалт үүсэхэд нөлөөлөх нөхцөл.

• Хооллолтын дэглэм алдагдах,

• Ходоод гэдэсний архаг өвчин,
• Ойр ойрхон цус алдах,
• Удаан хугацаагаар хүүхдээ хөхүүлэх,
• Ихэр жирэмслэлт
• Ужиг явцтай халдварт өвчин,
• Өвөл хаврын улиралд аминдэм дутагдах ... гэх мэт.

More...

Сармис олон өвчинг анагаахад тусладаг

Published date: 2009-11-17

Сармис нь:

·        Үрэвслийн эсрэг, дархлааг бэхжүүлэх онцгой шинжийг агуулсан байдаг

·        Элгийг хортой үйлчлэлээс хамгаалах, даралтыг тогтворжуулан,  стресс болон их ачааллын  дараа  бие организмыг сэргээх үйлчлэл үзүүлдэг. 

·        Бие мах бодийг өөх , тос судасны хананд наалдсан  наалдцаас цэвэрлэж бодисын солилцоог дээшлүүлэн, судсыг  уян налархай болгодог гайхамшигт ургамал юм.

More...

Цэгийн массаж хийх зөвлөмж:

Published date: 2009-11-17

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг:

More...

Томуугийн H1N1 халдварын Эмнэлзүйн зөвлөх багаас гаргасан зөвлөмж-2

Published date: 2009-11-17

1.Илрэх шинж:

·         380 хэм ба түүнээс дээш халуурах эсвэл бие эвгүйрхэж  жихүүцэх

·         Чичрүүдэс хүрэх

·         Ханиах

·         Хоолой торж өвдөх

·         Толгой өвдөх

More...

Амьдрал өөрөө адармаатай тоглоом харин бид тэр тоглоомыг тоглогчид

Published date: 2009-07-16

Амьдрал өөрөө адармаатай тоглоом харин бид тэр тоглоомыг тоглогчид. Харин тэр тоглоомын дүрмийг мэддэг бол та хожино бас жаргалтай байх юм. Яг одоо таны бүх зүйл бүтэхгүй мэт санагдаж сэтгэлээр унаж хаа нэг газарт нуугдмаар санагдаж байна уу? Энэ бол стресст орсны нэг хэлбэр.

Гэхдээ бидний стресс гэж албан ёсоор нэрлэдэг тэр зүйл яг юу юм вэ? Ердөө л бидний сэтгэлийн өвчлөл байдаг. Өөрөөр хэлбэл бид стресс гэдэг зүйлтэй гар барин өөрсдөө эвлэрдэг гэсэн үг юм. Тэгэхээр сэтгэлээ санаагаа зөвөөр удирдахад бид суралцах хэрэгтэй.

More...

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц

Published date: 2009-07-16

       Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1981 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан жаран долоодугаар чуулганаараа, Чуулганы хэлэлцэх хэргийн зургаа дахь асуудал болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, болон үйлдвэрлэлийн орчны тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж, эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрээр батлан гаргахаар тогтож, нэг мянга есөн зуун наян нэгэн оны долдугаар сарын хорин хоёрны энэ өдөр дараахь Конвенцийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1981 оны Конвенц хэмээн нэрлэхээр тохиролцож батлав.

More...

Юм өргөх арга техник

Published date: 2009-07-16

     Юм өргөх нь нурууг гэмтээх хүнд ажил биш мэт боловч буруу өргөснөөс нурууг гэмтээдэг. Иймд та бүхэн ачааг өргөхөөс өмнө ачаа хүнд, буруу хэлбэртэй эсвэл өргөн гэх мэт байгааг тодорхйолох хэрэгтэй. Хэрвээ та ачааг зөөж чадна гэсэн итгэлтэй байгаа бол зөөхөөс өмнө замд чин саад байгаа эсэхийг шалга. Ачааг өргөх оролдлого хийхээс өмнө биеэ халаах дасгал хийгээд өргөхдөө дараах зөв техникийг ашиглана.

More...

Нүүрс

Published date: 2009-07-16

      Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрс нь дээд ургамалын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана.

More...

Нүүрснээс нэрсэн бензин

Published date: 2009-07-16

       Дэлхийн эрчим хүч, түлш шатахууны гол эх үүсвэр болсон газрын тос, нүүрс, байгалийн хий, уран зэрэг эрдэс баялагийн нөөцийн хэмжээ, хэрэглээний ачаалал, тэдгээрийн үйлдвэрлэлийн өртөг зардлаас хамаарч зах зээлийн үнэ ханш сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Судалгаанаас, өнөөгийн байдлаар дэлхийн газрын тосны нөөц 35-40 жил, байгалийн хийн нөөц 60-70 жил л хүрэлцээтэй бол харин нүүрсний нөөц, наанадаж 250 жил хангалттай гэнэ.

More...

Тогтвортой байдлын гэрээ юуг хамардаг вэ?

Published date: 2009-07-16

      Хөрөнгө оруулагч Монгол улсын Татварын Ерөнхий хуулинд заасны дагуу татвараа төлөх ба дахин хөрөнгө оруулсан тохиолдолд Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулинд зааснаар дахин оруулсан хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлдөг байна. Тухайн хөрөнгө оруулагч өндөр ач холбогдолтой салбарт буюу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг гаалийн болон НӨАТ-ийн татвараас чөлөөлдөг.

More...
 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-09
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-09