Тайланг эцэслэн боловсрууллаа
Энержи Ресурс ХХК-ийн хэрэгжүүлж буй Ухаа Худаг Төслийн II дахь шатны байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний нэгдсэн тайлан, тэдгээр нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээний болон биологийн төрөл зүйлийг хамгаалах төлөвлөгөө зэрэг бусад холбогдох баримт бичгийг хянаж эцэслэн боловсрууллаа.Эдгээр тайланг олон улсын санхүүгийн байгууллагуудаас тавьж буй шаардлагад нийцүүлэн Environmental Resources Management (ERM) болон Sustainability East Asia ХХК-тай хамтран хийж гүйцэтгэсэн болно.
Нийтлэгдсэн огноо: 2010-03-02
Нэгдсэн тайлан гарлаа
  Энержи Ресурс ХХК нь Ухаа Худаг төслийн эхний шатыг амжилттай хэрэгжсэн гэж үзэж төслийн II дахь шатандаа орохоор төлөвлөж байна. Одоогийн ил уурхайг өргөтгөх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уурхай орчмын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд кэмпийн барилга, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын байгууламж, Цогтцэций суман дахь онгоцны буудал, нүүрс экспортлох төмөр замын суурь дэд бүтэц зэрэг дэд төслүүд хамрагдаж байна.
Нийтлэгдсэн огноо: 2009-09-11
Ухаа худаг сонины 3-р улирлын дугаар гарлаа
  • Ухаа худаг сонины 3-р улирлын дугаар гарлаа
Image of
Ухаа худаг сонин унших бол энд дарна уу !
Нийтлэгдсэн огноо: 2010-09-03
Энержи Ресурс компани 2010-2011 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна
  • Энержи Ресурс компани 2010-2011 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна
Image of
Хөтөлбөрийн зорилго:
Компанийн "Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр" -ийн хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй Өмнөговь аймгийн шилдэг оюутан залуучуудыг дэмжих, залуу чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.
Нийтлэгдсэн огноо: 2010-08-30
Говь шанхын уртын дууны уралдааныг Энержи Ресурс компани зохион байгууллаа
  • Говь шанхын уртын дууны уралдааныг Энержи Ресурс компани зохион байгууллаа
Image of
   Өмнийн говийн ард түмний гайхамшигт соёлын өвүүдийн нэг хэдий ч өнөөдөр нутгийн хэдэн өвгөчүүдээс өөр мэдэх хүнгүй шахам болоод байгаа Говь Шанхын уртын 3 дууг сэргээн таниулах, нутгийн залуусын дунд түгээн дэлгэрүүлэх буянтай үйлсэд Энержи Ресурс компани сэтгэл гарган оролцож, “Говь Шанхын уртын 3 дууны наадам”-ыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд амжилттай зохион байгуулжээ.
Нийтлэгдсэн огноо: 2010-08-19
 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-05
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-05