Байгаль орчин
ХАБ, эрүүл ахуй
Нийгмийн хариуцлага
Хүний нөөц
Худалдан авалт
Ажиллагсадын хотхон
Ухаа худаг салбарЭнержи Ресурс компанийн орон нутаг дахь үйл ажиллагааг Ухаа худаг салбар хариуцан явуулж байна.
Салбар нь:
-Ухаа худагийн нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, авто тээвэрлэлт, автомашины засвар үйлчилгээний ба авто замын засвар арчилгаа хяналтын газрууд, нисэх онгоцны буудал, төмөр зам, усан ба цахилгаан хангамжийн байгууллагууд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгчид болон кэмпийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, менежментээр ханган зохицуулалт хийх, уялдуулах,
-Дэд бүтцийн байгууламж, хийцүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах,
-Ухаа худаг болон Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс ачих буулгах үйл ажиллагаанд хяналт тавих,
-Ухаа худаг болон Цагаан хадны хотхонд ажиллагсадын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд тогтвор суурьшилтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зорилгоор 2008 оны 12-р сарын 17-нд байгуулагдсан.
Одоо Ухаа худаг салбарт :
· Энержи Ресурс Майнинг ХХК
· Энержи Ресурс Рэйл ХХК
· Нүүрсний зам ХХК
· Трансгоби ХХК
· М-Си-Эс Проперти ХХК
· М-Си-Эс Интернэйшнл ХХК
· Хот сервис
· Aquaterra
· Оффиснет ХХК
· Говь Ойл ХХК зэрэг 10 гаруй компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Ухаа худагийн ажиллагсадын хотхон нь 150 гаруй гэр бүхий Гэр кэмп, цахилгаан дулааны эх үүсвэрийн барилга, ундны ба бохир ус цэвэрлэх байгууламжууд, ус түрэлтийн цамхаг, угаалга болон нийтийн халуун усны газар, авто гарааш, шалган нэвтрүүлэх байр, амралт спортын талбай зэргээс бүрдэнэ. Тус хотхонд одоогоор 400 орчим хүн ажиллаж амьдарч байна.
Цагаан хадны кэмп нь 30 гаруй гэр бүхий нэгдсэн гал тогоо, хоолны газар, ариун цэврийн байгууламжтай бөгөөд одоогоор өдөртөө 80 гаруй хүнд үйлчилж байна.
2009 oны эцсээр Ухаа худаг хотхонд 600 хүний багтаамжтай, нэгдсэн цахилгаан, дулаан, цэвэр ба бохир усны шугамтай, интернетийн сүлжээнд холбогдсон, олон улсын стандартад нийцсэн тохилог кэмпийн цогцолборыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Салбарын үйл ажиллагааг Өмнөговь аймaг, Цогтцэций болон ойролцоох бусад сумуудтай нягт уялдуулах, ингэснээр хамтдаа хөгжих, цаашдаа орон нутгийн хотхон болох зорилттой ажиллаж байна.

+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-06
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-06



















