Уурхай

Энержи Ресурс Майнинг ХХК
 
 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худагийн коксжих нүүрсний уурхайн ордын нүүрсний олборлолт, баяжуулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Энержи Ресурс Майнинг ХХК компани нь 2008 оны 12-р сарын 23-нд байгуулагдсан юм.
 
Энержи Ресурс Майнинг ХХК нь Ухаа худагийн  уурхайн  хөрс хуулалт, нүүрс олборлолт, уурхайн төлөвлөлт түүнчлэн инженерийн барилга байгууламжийг барьж байгуулах, уурхайн ажилчдыг бэлтгэн сургах зэрэг ажлуудыг Австралийн Лейтон Эйжа компанитай хамтран гүйцэтгэж байна. Мөн Ухаа худагийн уурхайг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барих, инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголт хангамжийн болон үйлдвэрийн барилгын менежментийг   Сежмен компанитай хамтран хэрэгжүүлж байна. 
 
Ухаа худагийн нүүрсний уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласнаар
-Манай орны уул уурхайн салбарт орчин үеийн техник технологи, менежмент нэвтрүүлэх,
-Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх,
-Дэлхийн жишигт хүрсэн байгаль орчны менежмент, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх,
-Бүс нутаг, орон нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох юм.

 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-05
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-05