Хөрөнгө оруулагчид
Энержи ресурс ХХК нь Монгол улсын үндэсний хэмжээний нэр хүнд бүхий томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан компани юм. 2009 оны 2 дугаар сарын 24-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Энержи Ресурс ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хувьцаа эзэмшигч болсон.
Энержи Ресурс ХХК-ний хувь нийлүүлэгчид:
MCS Групп М-Си-Эс Групп нь 1993 онд зөвлөгөө өгөх компани болон анх байгуулагдаж эрчим хүчний салбараас гараагаа эхэлж байсан бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, мэдээллийн технологи, хүнсний үйлдвэрлэл, худалдаа ханган нийлүүлэлт, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус Групп нь 3100 гаруй ажилтан ажиллагсадтай, улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд тогтмол эхний тавд орж байгаа үндэсний хэмжээний томоохон компани юм.
ПЕТРОВИС ХХК
Петровис ХХК нь 1997 онд байгуулагдсан Монголын томоохон нефтийн компаниудын нэг болно. Тус компани нь нефтийн бvтээгдэхvvний импорт, бєєний болон жижиглэнгийн борлуулалт зэрэг vндсэн vйл ажиллагаа явуулдаг. Петровис улс орны өнцөг бүрийг хамарсан нефтийн бүтээгдэхүүний үндэсний хэмжээнд тархсан хадгалалтын агуулах, жижиглэнгийн борлуулалтын шатахуун түгээх станцуудын сүлжээтэй компани юм. Үүнээс гадна Петровис газрын тосны хайгуул, шингэрүүлсэн хийн түлш, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулдаг.
ШУНХЛАЙ ГРУПП"Шунхлай Майнинг" ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан Шунхлай Группын 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани юм. Шунхлай Групп нь 1993 онд байгуулагдсан Монгол улсын хувийн хэвшлийн анхны аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд тус компани нь нефтийн бүтээгдэхүүний импорт, хадгалалт, нефтийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн борлуулалт зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 500 гаруй ажиллагсадтай.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк төв болон зүүн Европ, төв Азийн нийтдээ 30 орнуудад төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт олгодог олон улсын санхүүгийн байгууллага юм. ЕСБХБ нь тус бүс нутагт хувийн хэвшлийн бусад хөрөнгө оруулагчидтай хамтран санхүү, эдийн засгийн салбарт шинээр байгуулагдсан эсвэл одоо үйл ажиллагаагаа явуулж буй хувийн компаниудад хөрөнгө оруулалт хийх, төслийн санхүүжилт олгох замаар хувийн хэвшлийн салбар, бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. ЕСБХБ бүх үйл ажиллагаандаа компанийн засаглал, тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримтлан ажилладаг.
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-06
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-06




















