Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Энержи Ресурс ХХК-ийн вэб сайтад зочилсон эрхэм Танд баярлалаа.
Энержи Ресурс ХХК нь Монголын М-Си-Эс, Петровис, Шунхлай болон Олон улсын Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгж, банкны хөрөнгө оруулалттай компани юм.

Уул уурхайн салбар нь Монгол улсын хөгжлийн тулгуур болон чухалчилагдаж байгаа өнөө үед манай компани нь нийгмийн үйл хэрэг, хөрөнгө оруулалт, тулхтай хөгжил, үйлдвэржилт, бүтээн байгуулалтанд өөрсдийн зүгээс бодит хувь нэмрээ оруулах, нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, борлуулалыг олон улсын зах зээлд өрсөлдөх түвшинд хүргэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Стратегийн төлөвлөгөөний дагуу Ухаа худаг ордод олон улсын жишигт дүйцэх нүүрс олборлох уурхай, баяжуулах үйлдвэр байгуулахын зэрэгцээ түүнийг дагалдуулан ажиллагсадын хотхон, дулаан цахилгаан усан хангамжийн байгууламжууд болон төмөр замын сүлжээ зэрэг дэд бүтцийг өмнөд бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх өндөр шахуу зорилттойгоор манай хамт олон шаргуу ажиллаж байгаа билээ.
Бид орчин үеийн удирдлагын багийн шилдэг менежмент, өндөр бүтээмжтэйн зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи, ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг эх орныхоо уул уурхайн салбарт нэвтрүүлэх, хүний төлөө хариуцлагатай ажил олгогч байх зарчмыг эрхэмлэж ажилладаг. Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг төслийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн богинохон хугацаанд 700 гаруй ажлын байр шинээр бий болгосон ба цаашид төмөр замын сүлжээ зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад нарийн мэргэжлийн ажилтан, ажилчид олноор бэлтгэгдэн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1500 орчим хүнийг ажлын байраар хангах боломжтой гэж тооцож байна.
Энержи Ресурс ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд орон нутгийн иргэд, засаг захиргаа, олон нийттэй сайн хөршийн харилцааг хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор нийгмийн халамж, үйлчилгээ, боловсрол зэрэг чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Бид хууль журам болон олон улсын бизнесийн нэгэнт тогтсон хэм хэмжээг сайтар сахин мөрдөхийн зэрэгцээ төр засаг, ажиллагсад, түншүүд, иргэдэд нээлттэй, ил тод байх зарчмыг эрхэмлэн үйл ажиллагаа явуулахдаа мэдээллийн технологийн ололтыг байнга ашигладгийн нэгэн илрэл нь энэхүү вэб сайт юм. Эрхэм уншигч Та манай вэб сайтад зочилсноор компанийн бодлого, үйл ажиллагаа, орон нутгийн засаг захиргаа малчид, иргэдтэй хамтран ажилласан тухай, компанийн нийгмийн хариуцлага зэрэг олон талт мэдээллийг авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлэх өргөн боломжтой байх юм.
Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-06
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-06




















