Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
Ухаа худаг төслийн байгаль орчин ба нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ
Ухаа худаг төслийн байгаль орчны болон нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий "Эко трейд" ХХК, "ЭНКО" ХХК, "ЖЭМР" ХХК зэрэг мэргэжлийн байгууллагууд болон "Sustainability", "EMR" зэрэг олон улсын хөндлөнгийн байгууллагуудын оролцоотойгоор боловсруулан гүйцэтгэж байна.
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө
Энэхүү ажлын төсөл нь Монгол улсын холбогдох хууль, дүрэм болон компаниас баримталж буй байгаль орчны менежментийн үндсэн бодлогын дагуу боловсруулагдсан бөгөөд байгаль орчны зохистой, олон улсын менежментийн стандартыг нэвтрүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажиллагааг явуулж, уурхай хаагдсаны дараахь төрх байдал, тааламжтай үзэгдэх орчныг бүрдүүлэх, уурхайн талбай дахь моджуулалт, зүлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг тусгайлан төсөлд тусгаж, уурхайн хүрээлэн буй орчны экологийн байдлыг тасралтгүй сайжруулах арга хэмжээнүүдийг авах, орон нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг зохицуулах зөв зохистой хөтөлбөр боловсруулж, уурхайн орчмыг нөхөн сэргээх, нутгийн соёл иргэншлийг хөгжүүлэх, орон нутгийн иргэд болон ажилчдад эрүүл саруул амьдрах, ажиллах орчинг бий болгохоор тусгагдсан юм. Байгаль орчныг хамгаалах ажлын 2008-2009 оны төлөвлөгөөг доорхи холбоосноос авч үзнэ үү.
- БОХАТ 2008 - 2009 (2mb)
Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр
Байгаль орчин ба нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах ажлын төсөл, төлөвлөгөөтэй уялдуулан орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ухаа худаг төслийн Байгаль орчинд болон нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний дэлгэрэнгүй мэдээлэл, баримт бичгүүдийг байршуулсан хаяг:
Орон нутагт мэдээлэл авах газрууд:
- Өмнөговь аймаг, Цогтцэций сумын захиргаа
- Өмнөговь аймаг, Цогтцэций сумын сургуулийн номын сан
- Өмнөговь аймаг, Цогтцэцийн сумын соёлын төв
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-05
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-05




















