Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

     Энержи ресурс ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгийн сургуулиудын харилцан туршлага солилцох, багш нарын заах арга барил, сургалт арга зүйн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.

 

 Хот, хөдөөгийн хөгжлийг боловсролын салбарт ойртуулах, ингэснээр ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх, мэдлэг боловсролтой иргэдийг төрүүлэх зорилгоор Энержи ресурс ХХК-аас санаачлан Олон улсын жишиг сургалт бүхий нийслэлийн Орчлон сургууль болон Цогтцэций сумын дунд сургуулийн шефийн харилцааг дэмжих хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Цогтцэций сумын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар 2009 оны  гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд  Орчлон сургуульд зочлон сургуулийн  бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн ажил хэрэгч аялал болсон билээ.

 

 Харин энэ удаад Орчлон сургуулийн багш нар Цогтцэций сумын дунд сургуульд 2009 оны дөрөвдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд зочлон “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй”, “Идэвхтэй сургалтын шинэлэг аргууд”, “Дотоод ухамсарыг сургалтанд ашиглах нь” сэдвүүдээр 12 цагийн сургалт явуулсан нь тухайн сэдэв, заах аргыг орон нутгийн багш нар хичээлдээ ашиглахаас гадна хувь хүн амьдралдаа хэрэгжүүлэхэд тустай арга хэмжээ болжээ. Дашрамд дурдахад Цогтцэций сумын сургууль нь Өмнөговь аймгийн 3 удаагийн аймгийн шилдэг сургуулиар шалгарч байсан өсч хөгжих эрмэлзэл дүүрэн шилдэг хамт олон болох нь харагдаж байлаа. Сургалтын төгсгөлд хамрагдсан нийт багш нараас санал асуулга авахад 100 хувь эерэг сэтгэгдэлтэй, сурсан зүйлтэй, түүнийгээ ажил дээрээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Туршлагаа харилцан солилцсон хот хөдөөгийн хоёр сургуулийн багш нар цаашид хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх хүсэл сонирхолтой байгаа юм.

 

 Мөн сургалтыг удирдсан Орчлон сургуулийн багш нар Цогтцэций сумын сургууль, цэцэрлэгийн багш, хүүхэд багачуудад зориулж хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэн тараах материал, ном сурах бичиг, тоглоом бэлэглэв.


Холбогдолтой зурагууд

 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-06
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-06