Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2009-2010
Энержи Ресурс ХХК нь оюуны хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих, өндөр боловсролтой залуусыг эх орондоо сургах, Өмнөговь аймгийн оюутнуудыг орон нутагтаа ажиллах боломжоор хангах, говийн бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд “Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Говийн ирээдүй” Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэд, малчдын дэмжлэгийг хүлээгээд байна.
Хамрах хүрээ:
Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад суралцаж буй Өмнөговь аймгийн харьяат оюутнууд
Тэтгэлэг авах оюутны тоо:
Нийт 30 хүртэлх тооны оюутан сар бүрийн тэтгэлэг хүртэнэ.
2009-2010 оны хичээлийн жилд оюутан бүрт сард 50,000 төгрөг буюу 10 сарын турш нийт 500,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч оюутан нь дараах урьдчилсан болзлыг хангасан байна.
Үүнд:· 2 ба түүнээс дээш курсын оюутан байх
· Үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 ба түүнээс дээш байх
Хөтөлбөрийн шалгаруулалт хийх хугацаа
Хүсэлт гаргах хугацаа: 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны хооронд
Сонгон шалгаруулалт хийх хугацаа: 2009 оны 9 дүгаар сарын 16-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны хооронд
Сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулна.
Нэгдүгээр үе шат: Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт. Шалгаруулалтын энэ шатанд оюутан нь хөтөлбөрийн ерөнхий болзол болон хамрах хүрээнд байгаа эсэхийг харгалзан үзнэ.
Хоёрдугаар үе шат: Асуудал шийдэх чадварын тестийн шалгаруулалт. Тестийн шалгаруулалтыг Энержи Ресурс ХХК-ийн холбогдох ажилтнуудаас бүрдсэн комисс боловсруулж, шалгаруулалтыг зохион байгуулна.
Гуравдугаар үе шат: Эссэ бичих, ярилцлагын шалгаруулалт. Шалгаруулалтыг менежерийн түвшний удирдлагууд хийх бөгөөд энэхүү шалгаруулалт нь хөтөлбөрт тэнцэх эсэх эцсийн шалгаруулалт байх болно.
· Анкет татаж авах
· Цээж зураг (зургийн ар талд нэр болон сургуулийн нэрийг бичсэн байх)
· ЕБС-ийн гэрчилгээ
· Өмнөх курсүүдийн дүнгийн тодорхойлолт, голч дүн
· Сургуулийн тодорхойлолт
· Орон нутгийн засаг захиргааны тодорхойлолт (ар гэрийн нөхцөл байдлыг бодитой тусгасан байх)
· Бусад (Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байсан талаарх тодорхойлолт)
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХАЯГ:
6 давхарт 61 тоот өрөө, Grand office байр, Жамьян гүн-12 дугаар гудамж, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо
Утас: 70132280, 70122279, 70132279
Цахим хаяг: www.energyresources.mnЦахим шуудан: hr@energyresources.mn
ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ХАЯГ:
2 давхарт, 27 тоот өрөө, ЗДТГ-ын байр, Даланзадгад сум, Өмнөговь аймаг, “Энержи Ресурс” ХХК-ийн төлөөлөгчийн газар
Утас: 99769239, 99014082
Холбогдолтой зурагууд
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-05
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-05





















