Өмнөговь аймгийн жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн зөвлөх үйлчилгээнд хамрагдаж байна
Энержи Ресурс компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих хөтөлбөр Өмнөговь аймгийн жижиг бизнес эрхлэгчдэд хандсан “Бичил жижиг бизнесийг хөгжүүлье” төслөөр үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүллээ.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилттайгаар, Энержи Ресурс компани, Хөгжлийн шийдэл ТББ, аймаг, сумдын засаг захиргааны байгууллагууд, Хас Банк гээд олон байгууллагын хамтын ажиллагааны дүнд явагдаж эхэлсэн энэхүү төсөл Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын жижиг болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэл сонирхолтой буюу хувийн бизнесээ өргөжүүлэх зорилготой иргэдэд зах зээлийн чиг баримжаа олгож, бодит мэдлэг, мэдээллээр хангахаас гадна шалгуур хангасан төслүүдэд санхүүжилт олгох боломжтойгоороо онцлог юм.
Төслийн үйл ажиллагаа энэ оны 6-р сарын 10-нд жижиг бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд хандсан, нээлттэй уулзалт хэлбэрээр сумдад эхэлж, улмаар төслийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлсэн иргэдэд зориулсан семинар, бизнесийн зөвлөх үйлчилгээний хэлбэрээр 6 хоног үргэлжилсэн.
Нийт 4 сумын 60 орчим иргэн хамрагдсан бизнес семинар орон нутгийн иргэдэд хамгийн их дутагдалтай байдаг бизнесийн орчин, зах зээлийн мэдээлэл, орчны судалгаа, бизнес төслийн загвар, нягтлан бодох бүртгэлийн үндэс, орлогын тооцоолол, төлөвлөлт гээд олон чухал сэдвээр бодит мэдээлэл олгож, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөний дагуу практик кейс дээр ажиллан, бизнесийн бодит зөвлөгөө авах бололцоог бий болгосон байна.
Хамгийн гол нь оролцогчид сургалтнаас олж авсан мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэн, бизнес шинээр эхлэх буюу одоо байгаа бизнесээ өргөжүүлэх төсөл бичиж, Энержи Ресурс болон Хас банкны холбогдох албаны хүмүүст танилцуулан санхүүжилт авах боломжтой боллоо. Энэ удаагийн сургалтын үр дүн хэр байхаас шалтгаалан, Энержи Ресурс компани уг арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Холбогдолтой зурагууд
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-09
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-09





















