Ухаа худаг сонины 3-р улирлын дугаар гарлаа
Ухаа худаг сонин унших бол энд дарна уу !
Нийтлэгдсэн огноо: 2010-09-03
Энержи Ресурс компани 2010-2011 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна
Хөтөлбөрийн зорилго:
Компанийн "Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр" -ийн хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй Өмнөговь аймгийн шилдэг оюутан залуучуудыг дэмжих, залуу чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.
Нийтлэгдсэн огноо: 2010-08-30
Говь шанхын уртын дууны уралдааныг Энержи Ресурс компани зохион байгууллаа
   Өмнийн говийн ард түмний гайхамшигт соёлын өвүүдийн нэг хэдий ч өнөөдөр нутгийн хэдэн өвгөчүүдээс өөр мэдэх хүнгүй шахам болоод байгаа Говь Шанхын уртын 3 дууг сэргээн таниулах, нутгийн залуусын дунд түгээн дэлгэрүүлэх буянтай үйлсэд Энержи Ресурс компани сэтгэл гарган оролцож, “Говь Шанхын уртын 3 дууны наадам”-ыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд амжилттай зохион байгуулжээ.
Нийтлэгдсэн огноо: 2010-08-19
Уурхайн ажиллагсад, унаган нутгийнхныг баярлуулсан ухаа худагийн бага наадам

  Ухаа худагийн хөндийд бүтээн байгуулалтын цууриа хадааж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Энержи Ресурс компанийн нэрэмжит “Ухаа худагийн бага наадам” жил бүрийн намрын дунд сарын билэгт сайн өдрүүдэд зохион байгуулагдах болсон. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн 8-р сарын 7-ны өдөр говь шанхын нутаг төдийгүй хол, ойрын 10 шахам аймгийн наадамчин олныг хамран амжилттай зохион байгуулагдаж, уурхайн нийт ажиллагсад нутгийн ард иргэдийн хамтаар нэгэн өдрийг дуу хуур, баяр цэнгэл, хөл хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.

Нийтлэгдсэн огноо: 2010-08-19
"Таны хөгжлөөс говийн ирээдүй" - Боловсролыг дэмжих хөтөлбөр

  Боловсролын чиглэлд хамгийн их анхаарал халамж шаардагдаж байдаг хөдөө орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүднээс Энержи Ресурс компани Глобал Удирдагч дээд сургуультай хамтран “Таны хөгжлөөс Говийн ирээдүй” хөтөлбөрийг Өмнөговь аймагт хэрэгжүүлж эхлээд байна.

Нийтлэгдсэн огноо: 2010-08-11
 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-06
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-06