Нэгдсэн тайлан гарлаа


    Энержи Ресурс ХХК нь Ухаа Худаг төслийн эхний шатыг амжилттай хэрэгжсэн гэж үзэж төслийн II дахь шатандаа орохоор төлөвлөж байна. Одоогийн ил уурхайг өргөтгөх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уурхай орчмын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд кэмпийн барилга, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын байгууламж, Цогтцэций суман дахь онгоцны буудал, нүүрс экспортлох төмөр замын суурь дэд бүтэц зэрэг дэд төслүүд хамрагдаж байна.

 

    Төслийн II дахь шатыг хэрэгжүүлэхэд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний нэгдсэн Тайланг олон улсын санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцүүлэн Environmental Resources Management (ERM), Sustainability East Asia ХХК, Монголын JEMR Consulting ХХК, Хөгжлийн Эрин ТББ-тай хамтран хийж гүйцэтгэлээ.


    Тайлангийн зорилго нь Ухаа Худаг төслийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх нөлөөллийн бүсэд байгаль орчин, нийгмийн суурь судалгаа хийх, уг судалгаан дээр үндэслэн төслийн үйл ажиллагаатай холбогдуулан байгаль орчин, нийгэмд үзүүлэх аливаа эерэг болон сөрөг нөлөөлөлд үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар төслийн төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн явцад компанийн зүгээс авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад оршино.

 

    Уг тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор өөрийн вэб хуудас дээр тавилаа.


Хэрвээ танд тайлангын талаар асуух асуулт эсвэл санал бодол, гомдол байвал энд дарна уу
 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-05
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-05