Оюутны ивээн тэтгэх хөтөлбөрүүд зарлагдлаа

Энержи Ресурс ХХК нь Өмнөговь аймгийн  эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжих, залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэх, оюутнуудыг орон нутагтаа ажиллах боломжоор хангах, говийн бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилттойгоор “Говийн Ирээдүй”, ШУТИС, Энержи Ресурс ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд оюутны ээлжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийг  тус тус зохион байгуулж байна. 

 

Хөтөлбөрийн зорилго:

“Говийн Ирээдүй” оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр

ШУТИС-ийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийг дэмжих бодлого болон Өмнөговь аймгийн Тэргүүний оюутан залуусыг дэмжихэд оршино.

ШУТИС-ийн Тэргүүний оюутан залуусыг дэмжихэд оршино.

 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:

“Говийн Ирээдүй” оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр

ШУТИС-ийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 2 ба түүнээс дээш курсд суралцаж байх,
  • Өмнөговь аймгийн харьяат байх,
  • Үнэлгээний голч дүн /GPA/нь 2.8 ба түүнээс дээш байх.
  • ШУТИС-ийн харьяа сургуулиудад 3 ба түүнээс курсд суралцаж байх
  • Үнэлгээний голч дүн /GPA/нь 2.8 ба түүнээс дээш байх.

 

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа:

Шалгаруулалтын үе шат

Хугацаа

Сонгон шалгаруулалт

1

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт

2011.09.01-2011.09.14

Хүсэлт гаргасан оюутнуудын материалыг хүлээн авж, хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудаас шүүлт хийнэ.

 

Бэлтгэх зүйлс:

2

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн шалгаруулалт

2011.09.20

Хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудыг хангасан оюутнуудаас тестийн шалгалт авна. Шалгалт өгөхийн өмнө www.energyresources.mn цахим хаягаар зочилж дадлагын тесттэй танилцан, бэлтгэнэ.

 

Шалгалтанд ирэхдээ:

  • Тооны машин
  • Балын харандаа, баллуур
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх зэргийг авч ирнэ.

3

Багаар ажиллах даалгаврын шалгаруулалт

2011.09.23

Тестийн шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг багт хувааж, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг танилцуулан асуудалд шийдэл олох, багаар ажиллах даалгавар өгнө.

4

Ярилцлагын шалгаруулалт

2011.09.27

Багаар ажиллах даалгаврын шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж 30 хүртэлх оюутныг шалгаруулна.

5

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа

2011.09.30

“Говийн Ирээдүй” болон ШУТИС-ийн тэтгэлэгээс шалгарсан 60 оюутанд тэтгэлэг гардуулна.

Жич: “Говийн Ирээдүй” тэтгэлэг багаар ажиллах даалгаврын шалгаруулалтаар дуусна. ШУТИС-ийн оюутны тэтгэлэг АШЧТ-ээр эхлэнэ.

 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн Энержи Ресурс ХХК-ийн www.energyresources.mn цахим хаягаар зочилж, материалаа өгнө. Анкет бөглөх

  • Цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Суралцсан жилийн дүнгийн хуулга /үнэлгээний голч дүнг тодорхой гаргасан, гарын үсэг ба тамгаар баталгаажсан, хуулга авсан хугацаа нь өргөдөл гаргасан өдрөөс 3 сарын дотор байх/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

 

Зохион байгуулагч

Энержи Ресурс ХХК-ийн

Хүний нөөцийн газар

back