Mongolian Career Day

“MONGOLIAN CAREER DAY”

Монгол Улсаас БНХАУ–д суугаа ЭСЯ, М-Си-Эс Группын Хүний нөөцийн газар

Beijing Oct 22 – Shanghai Oct 23 – Khukh Khot Oct 26, 2011

 

Эдийн засаг хурдацтай хөгжиж байгаатай холбоотой мэргэшсэн нарийн мэргэжлийн ажиллах хүчин нэн чухал болсон энэ үед БНХАУ-д ажиллаж, сурч байгаа монгол оюутан залуучуудад зориулан Монгол Улсаас БНХАУ–д суугаа ЭСЯ, М-Си-Эс Группын Хүний нөөцийн газар санаачлан MONGOLIAN CAREER DAYажлын байрны үзэсгэлэн-өдөрлөгийг Бээжин хотноо 10-р сарын 22-нд, Шанхай хотноо 10-р сарын 23-ны өдөр, мөн Хөх хотод 2011 оны 10-р сарын 26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар боллоо. Оюутан залууст зориулсан энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулагчаар БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо, Бээжин, Шанхай, Хөх хот дахь оюутны холбоод нэгдээд байгаа билээ.

 

Улс орны хөгжлийн түлхүүр болох мэргэшсэн чадварлаг ажиллах хүчийг бэлтгэх, мөн бэлтгэгдсэн, бэлтгэгдэж байгаа ажиллах хүчийг татах нь чухал асуудлын нэг юм.

 

Эх орон, эцэг эхээсээ хол сурч, ажиллаж байгаа Монголчуудтайгаа нүүр тулан уулзаж, боломжит ажлын байрыг санал болгох, карьерийн зөвлөгөө өгөх болон бусад хүний нөөцийн менежменттэй холбоотой асуудлаар нээлттэй ярилцахад өдөрлөгийн зорилго оршино.

 

Энэхүү арга хэмжээнд Энержи Ресурс, Голомт банк, Хас банк, Юнител Групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд оролцох юм.

 

БНХАУ-д сурч, амьдарч байгаа оюутан залуусыг дараах линкээр орж бүртгүүлэхийг урья.  АНКЕТ БӨГЛӨХ

 

 

MONGOLIAN CAREER DAY”  Beijing Oct 22 – Shanghai Oct 23 – Khukh Khot Oct 26, 2011ажлын байрны үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Зурган дээр дарж томруулж харна уу

back