“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ

2018-12-11

Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"-ийн шагналыг олголоо.   Энержи Ресурс компани нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг үндэсний уул уурхайн компани гэдэг утгаараа хариуцлагатай уул уурхай, тэр дундаа усны менежментийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ялангуяа цэвэр усаар хомс говь нутгийн байгалийн онцлогийг дээд зэргээр харгалзан үзэж, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг бөгөөд дэвшилтэт системийг нэвтрүүлэн ажилладаг. Ухаа худагийн цахилгаан станц л гэхэд ердийн цахилгаан станцуудаас 4-5 дахин бага ус ашиглах технологитой.  Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг ажиллуулж, хаягдал лагаас усыг шавхаж авах замаар усны дахин ашиглалтыг 95%-д хүргээд байгаа билээ. Энэ жилийн хувьд говьд буусан их үерээс тогтсон усыг технологийн аргаар цуглуулж, шаврыг тунгаах замаар үйлдвэрлэлд дахин ашиглаж эхэлсэн нь шинэлэг санаачлагаар зүй ёсоор нэрлэгдсэн.  Ус хэмнэх, дахин ашиглах чиглэлд бидний хийж, нэвтрүүлж байгаа ажлуудыг бодитоор үнэлсэн Олон улсын санхүүгийн корпорацид баярлалаа. Дашрамд дурьдахад Энержи Ресурс нь "Өмнийн говийн усны менежементийн Сайн дурын кодекс"-ын гишүүн компани бөгөөд усны хэмнэлт, дахин ашиглалтын мэдээллээ сайн дураар тайлагнадаг юм. 

Бусад мэдээ

2018-12-04
ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИ... Энержи Ресурс ХХК, Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт э... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй