“ИД ШИДИЙН ОРОН-2” ТӨСӨЛД 740 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2018-11-14

Энержи Ресурс компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо нийгэм рүү чиглэсэн, урт хугацаанд бодит өгөөж өгөх ажлуудыг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Лантуун Дохио ТББ-ын “Ид шидийн орон” орон төслийн 2 дугаар шатны ажлын нийт санхүүжилтийн тэн хагас буюу 740 сая төгрөгийг хандивлалаа.

Анхны “Ид шидийн орон” Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст амжилттай хэрэгжсэн бол “Ид шидийн орон-2” төслийг Улаанбаатар хотын зүүн хязгаар болох Баянзүрх дүүрэг, Улиастайн эцэст хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт болж байна. “Нийт 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв босох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болно” гэж Лантуун Дохио ТББ-ын зүгээс онцолсон юм. Төслийн газар шороо, бүтээн байгуулалтын ажил ирэх оны 4-р сараас эхэлнэ.

Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Б.Ганжавхлан: “Монголын хүүхэд хамгааллын салбарт түүхэн өдөр болж байна гэж би хувьдаа харж байна. Хүүхэд хамгаалалд буюу "Ид шидийн орон 2"-ын бүтээн байгуулалтад зориулж хувийн хэвшлийн байгууллага 740 сая төгрөг хандивлалаа. Өмнө нь монголчууд 1,000 төгрөгөө хандивлаж, "Ид шидийн орон"-ыг таван сарын дотор босгосон. Харин өнөөдөр "Ид шидийн орон 2"-ыг барих зардлын талыг Энержи Ресурс компани хандивлаж, их том ачааг үүрч өглөө”.

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: “Хүүхэд хамгааллын чиглэлд оруулж буй хандиваа өнөөдөр "Лантуун дохио" ТББ-д гардууллаа. Манай компанид ажиллаж байгаа залуучууд бүгдээрээ энэ санаачилгыг дэмжсэн. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаас хамгийн хүнд нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан учраас залуучуудынхаа санаачилгыг дэмжиж байна. Энэ жил M-Си-Эс группийн 25 жил, Энержи Ресурс компани үйл ажиллагаа эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа. Монголын хувийн хэвшил хэдийнэ хөл дээрээ зогсож, нас бие гүйцсэн учраас нийгэмдээ тулгамдаад байгаа том асуудлуудыг шийдвэрлэхэд ачааны хүндээс үүрэлцэх ёстой. Тэгэхээр цаашид олон монгол компани нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна”.

Бусад мэдээ

2018-12-11
“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"... Дэлгэрэнгүй
2018-12-04
ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИ... Энержи Ресурс ХХК, Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт э... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй