Орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ

2020-09-08

Өмнөговь аймаг сүүлийн гурван жил дараалан үйл ажиллагаараа улсын хэмжээнд тэргүүлж “Монгол улсын шилдэг аймаг” -аар шалгарчээ. Тэгвэл энэхүү шагналын эзэн болоход үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан тул аймгийн удирдлагуудын зүгээс Ухаа худаг уурхайн хамт олонд хүндэтгэлийн цом, талархал болон тугийг  гардуулан өгсөн юм. 

Энержи Ресурс компанийн хувьд 2009 онд байгуулагдсанаасаа хойш улс, орон нутгийн төсөвт нийт 1.4 гаруй их наяд төгрөгийн татварын орлого оруулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн нэг жилийн төсвийн орлогын 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний их мөнгийг улсдаа төлсөн гэсэн үг юм. Түүнчлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Цогтцэций сумын нийгмийн хөгжил, дэд бүтцийг хөгжүүлэхэд 260 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжлийг дэмжих урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд жил тутам 1-3 тэрбум төгрөгийг зарцуулж ирсэн байна.

Бусад мэдээ

2020-12-25
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас талархал ирүүллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уурхайчдын баярыг тохиолдуулан манай компанид энэхүү Талархлыг ирүүл... Дэлгэрэнгүй
2020-10-12
MCS 3X3 CUP 2020-ыг амжилттай зохион байгууллаа MCS группийн 3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг хамарс... Дэлгэрэнгүй
2020-07-27
УХАА ХУДАГ УУРХАЙ ISO СТАНДАРТУУДАА БАТАЛГААЖУУЛЖ, МАГАДЛАН АУДИТ ХИЙЛГЭЛЭЭ Ухаа худаг нь Монголоос анх удаа ISO стандартуудаар Олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог цогцоор нь н... Дэлгэрэнгүй