ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-15

Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” групп 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

2018 оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортолсон байна.

Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна борлуулалтын үнийг дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.

Тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, Шэньхуа группын Өвөр Монгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм.

Бусад мэдээ

2018-09-06
Энержи Ресурс компани нүүрсний салбарын “Шилдгийн шилдэг”-ээр шалгарлаа Энержи Ресурс компани нүүрсний салбарын “Шилдгийн шилдэг”-ээр шалгарч ГранПри шагналын эзэн бол... Дэлгэрэнгүй
2018-08-08
ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА Энержи Ресурс компани Монголын уул уурхайн салбарт анх удаа Олон улсын стандартаар менежментийн нэгдсэн тог... Дэлгэрэнгүй
2018-08-02
“УХАА ХУДАГ-10 ЖИЛ” НААДМЫН ТОЙМ Говь нутгийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлэх зорилготой Ухаа худаг н... Дэлгэрэнгүй