ЭНЕРЖИ РЕСУРС 2017 ОНЫ 4-Р УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛАГНАЛАА

2018-01-25

Энержи Ресурс компани 2017 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны аудитлагдаагүй, урьдчилсан мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Өнгөрөгч 2017 онд тус компани нийт 8.3 сая тонн нүүрс олборлон, 8 сая тонн нүүрс баяжуулж, нийт 4 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн гарган авчээ. Мөн 3.6 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон байна. Жилийн дүнг 2016 оны мөн үетэй харьцуулахад, нүүрс олборлолтын хэмжээ 179%, нүүрс баяжуулалт 166%, бүтээгдэхүүний экспортын хэмжээ 132%-иар тус тус нэмэгджээ.  

Одоогоор тус компани нь нүүрсийг түүхийгээр бус, дотооддоо боловсруулж, баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортолж буй Монголын цорын ганц аж ахуйн нэгж юм. Коксжих нүүрсийг угааж, баяжуулснаар дотооддоо нэмүү өртөг шингээхээс гадна Монголын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнэ цэнэ, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа билээ. 

Бусад мэдээ

2018-01-04
УХАА ХУДАГИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ХҮЛЭЭН АВ... Одоогоос долоон жилийн өмнө ашиглалтанд орж Монголын аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг н... Дэлгэрэнгүй
2017-12-25
“ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ” -ээр шалгарлаа МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг ААН, бизнес эрхл... Дэлгэрэнгүй
2017-11-13
Салбарын сайд Ухаа худаг уурхайтай танилцав Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээврийн  хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар 2017 оны ... Дэлгэрэнгүй