MCS 3X3 CUP 2020-ыг амжилттай зохион байгууллаа
2020-10-12

MCS группийн 3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг хамарсан, бүрэн хэмжээгээр зохиогдон, амжилттай болж өндөрлөлөө. Энержи Ресурс компаниас, FIBA-ийн албан ёсны системээр зохион байгуулсан энэ тэмцээнд группийн 10 мянга гаруй ажиллагсдын төлөөлөл эрэгтэй 24, эмэгтэй 20 баг буюу нийт 44 багийн 180 орчим тамирчид оролцлоо.
2020 оны 10-р сарын 10, 11-нд явагдсан тэмцээний эмэгтэй төрөлд Unitel-ийн баг тамирчид 1-р байр эзэлсэн бол удаах байруудад MCS Holding, Орчлон сургууль тус тус шалгарсан. Харин эрэгтэй төрөлд MCS Property компанийн баг түрүүлж, MCS Coca Cola, Unitel-ийн тамирчид удааллаа. Улмаар багийн нийлбэр дүнгээр Unitel компанийн баг MCS 3X3 CUP 2020 цомын эздээр шалгарсан юм.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос авна уу.
https://play.fiba3x3.com/events/c4f62e02-180a-4e7f-bf17-02adf2e8f0ab