Төслүүд

Уурхай

Энержи Ресурс ХХК-ийн охин компани Энержи Ресурс Майнинг ХХК нь 2008 оны 12-р сард байгуулагдсан. Одоогийн байдлаар ашигт малтмалын эрэл хайгуул, нөөцийн үнэлгээ, уурхайн урт, дунд болон богино хугацааны төлөвлөлт, ISO, GB, MNS стандарт шаардлагуудыг хангасан нүүрсний чанарын бүрэн хэмжээний судалгаа, уул уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээ, ашигт малтмалын олборлолт зэрэг 10 гаруй чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Ухаа Худаг уурхайн төслийн хүрээнд 2009 онд 1,8 сая тонн, 2010 оны 11-р сарын байдлаар 3,8 сая тонн нүүрс тус тус олборлосон бол 2011 онд олборлолтын хэмжээг 7 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Уурхайгаас олборлосон нүүрсийг үндэсний болон олон улсын стандартын дагуу техникийн, элементийн болон коксжих чанарын үзүүлэлтүүдээр шинжилж байна. Уурхайн лаборатори жилдээ 15,000 орчим дээжид бүрэн шинжилгээ хийх орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн боловсон хүчний бааз суурьтай болсон. Уурхайд нэг ээлжиндээ 4-6 САТ 793 авто самосвалын засвар үйлчилгээг хийх хүчин чадал бүхий засварын төвийг 2010 оны 4-р сард шинээр ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг эхлүүлсэн нь салбарын хэмжээнд анхдагчид тооцогдох дэвшилтэт алхам болж чадсан. 

 

Ухаа Худагийн нүүрсний уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласнаар

- Манай орны уул уурхайн салбарт орчин үеийн техник технологи, менежмент нэвтрүүлэх,

- Уул уурхайн салбардахь хувийн хэвшлийн олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх,

- Дэлхийн жишигт хүрсэн байгаль орчны менежмент, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх,

- Орон нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох юм.