Төслүүд

Тээвэрлэлт

Уурхайн нүүрс тээвэрлэлтийн байнгын, бие даасан ажиллагааг хангах үүднээс Энержи Ресурс ХХК-ийн охин компани Трансгоби ХХК-г 2008 онд байгуулсан. Уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр тээвэрлэлтийн зохистой, аюулгүй, байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй ажиллагааг нэвтрүүлэх, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд компани онцгой ач холбогдол өгөн ажиллаж байна. Дээрхи зорилтын хүрээнд Энержи Ресурс ХХК нь Ухаа Худаг – Гашуун сухайт чиглэлд үйлдвэрлэлийн зориулалтын, 245 км хатуу хучилттай авто зам барьж, 2011 оны 10-р сард ашиглалтад оруулсан бөгөөд Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 2014 онд төрд шилжүүлэн өгсөн. Авто замын барилгын ажилд үндэсний 40 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 1,200 гаруй инженер, техникийн ажилтан гар бие оролцсон. Уг зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийн эрчим, аюулгүй, найдвартай ажиллагаа эрс дээшилж, шороон замын тээвэрлэлтээс үүдэлтэй тоосжилт гэх мэт сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон ахиц гарсан.

 

Мөн компанийн зүгээс 2012 онд хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд бүрэн засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төвийг ашиглалтад оруулсан нь нүүрс тээврийн найдвартай ажиллагааг хангахад чухал алхам болсон.