Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг 6 сарын 15-ны өдөр танилцууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, төлсөн татвар төлбөрийн дүн, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээгээр нь эрэмбэлж, шалгаруулдаг. Энержи Ресурс группын хэмжээнд 512 тэрбумын татвар нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн, шууд болон шууд бусаар 7800 гаруй ажлын байр бий болгосон, 70 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн сайн сайхан төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан зэрэг үзүүлэлтүүдээр 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжээс дөрөвт жагслаа.
ТОП 100 аж ахуйн нэгжийн үзүүлэлт тус бүрээр нэрлэвэл даатгуулагчийн тоогоор гуравт, хөрөнгийн эрэмбээр гуравт, борлуулалтаар дөрөвт, татвар төвлөрүүлсэн орлогоор дөрөв, ашгийн хэмжээгээрээ 90-р байрт тус тус жагслаа. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын ТОП 100 гэдэг бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш, энэ бол 100 хариуцлага, 100 бахархал, Монголын хөгжлийн 100 хөдөлгүүр юм” хэмээн баялаг бүтээгчдийг онцоллоо.