Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.

 

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажилд оруулж өгөх, зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай recruiting@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Хэлтэс
Ажлын байрны нэр
Анкет хүлээн авах хугацаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Засварын үйл ажиллагаанд ашиглагдаж буй техникүүдийн найдвартай болон бэлэн байдлыг хангахад хэрэглэгдэж байгаа программ хангамжуудын өгөгдлийн сангийн засварын зардалтай холбоотой тоон мэдээллүүд болон сэлбэг эд ангиудын баталгаат хугацаан дахь мэдээллүүдийг бүрдүүлэн нэгтгэж бүх шатны тайланг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан холбогдох ажилтан, удирдлагуудад шуурхай түгээн хариу арга хэмжээ авах боломжыг бүрдүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Механик инженер болон Санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Уурхайн чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр бүрэн ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • ХАБЭА-н талаар тодорхой мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой, эерэг хандлагатай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • НБҮ-ийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг төлөвлөсөн зорилтот хүргэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Ашигт малтмал, баяжуулалтын чиглэлээр тусгай дунд болон түүнээс дээш зэрэгтэй
  • Уул уурхайн баяжуулах үйлдвэрт суурин тоног төхөөрөмжийн оператораар ажилласан туршлагатай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Жолооны В ангиллын үнэмлэхтэй
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Байгууллагын нийт ажилтнуудад ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж, сэтгэл зүйг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн арга зүйн удирдлагаар хангах, мөн ажилтан болон удирдах албан тушаалтнуудад сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Сэтгэл зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Байгууллагын болон хөдөлмөрийн сэтгэл зүй, стресс менежмент, сэтгэл заслын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтны сайн сайхан байдлыг дэмжих үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чадвартай
  • Сэтгэл зүйн үнэлгээ, асуулга, судалгаа боловсруулах, үр дүнг дүн шинжилгээ хийх чадвартай
  • Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программууд болон баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүй болон нууцлалыг чанд баримтлах, хариуцлага хүлээх чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг аюулгүй ажиллагааны хүрээнд найдвартай хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Гагнуурчны мэргэжлээр төгссөн байх
  • Мэргэжлийн зэргийн хүчинтэй үнэмлэхтэй
  • Гагнуурчнаар 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Гагнуурын ажлыг бие даан гүйцэтгэх чадвартай
  • Гагнуурын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөв ашиглах чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Үйл ажиллагааг холбогдох бодлого, журмын дагуу гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Авто ашиглалт, механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Компьютерын болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Тооцоолол хийх болон дүн шинжилгээ хийх чадвартай
  • Багаар ажиллах болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Оффисын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, байгууллагын соёл, гадаад болон дотоод имижийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Ирсэн зочдыг чиглүүлэх болон холбогдох ажилтнуудтай холбох, хурал уулзалт зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай  
  • Идэвхи санаачлагатай, нягт нямбай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Лабораторийн үйл ажиллагааг “Сорилтын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага”  MNS ISO/IEC 17025 стандартад нийцүүлэн, хэрэглэгчийг үнэн бодит сорилтын үр дүнгээр хангаж ажиллахад оршино.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Лабораторын хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах чадвартай
  • Сорилт түүвэр авалтын зүйлтэй харьцах, бэлтгэх, стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ хийх чадвартай
  • Химийн хортой болон аюултай бодистой харьцах, ашиглах, үүсч болох эрсдлийг тодорхойлж үнэлэх, хариу арга хэмжээ авах чадвартай
  • Идэвхи санаачлагатай хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрс ачиж, буулгах талбайн аюулгүй ажиллагааг ханган, тухайн талбайд хөдөлгөөнд оролцож байгаа техникүүд болон ажиллаж байгаа ажиллагсдын ажлын уялдаа холбоог зохицуулж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхай болон логистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Логистикийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Жолооны В ангилалтай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн эзэмшлийн барилга байгууламжуудын цахилгаан хангамж, ус хангамжийн систем, автоматжуулалтын системийн цахилгаан хангамж, үйлчилгээний машин, механизмуудын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, түүний ашиглалт үзлэг болон засвар үйлчилгээг гүйцэтгэхэд чиглэсэн цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд явуулах зохион байгуулах, ажлыг төлөвлөн удирдах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Цахилгаан системийн автоматжуулалт, Электроникийн инженер, Үйлдвэрийн автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгаан системийн автоматжуулалт, электроник үйлдвэрийн автоматжуулалт PLC, SCADA-н талаар онолын болон практик туршлагатай
  • Автоматжуулалтын тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтлийг оношлох чадвартай
  • Техникийн англи хэлний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Олон нийтийн харилцаа, сошиал болон уламжлалт медиаг ашиглан мэдээ мэдээлэл, контент боловсруулах, түгээх, олон нийтийн чиг хандлагыг мэдэрч түүнд суурилсан анализ хийх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:

-         

·       Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, мэдээлэл харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр  бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

·       Дээрхи чиглэлээр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай

·       Сошиал медиа хөтлөлт, хөгжүүлэлт, контент хөгжүүлэлтийн чиглэлд авьяас сонирхолтой, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэхүйтэй

·       Англи ба монгол хэл дээр мэдээ мэдээлэл бэлтгэх, боловсруулах ахьсан түвшний ур чадвартай

·       График дизайны зохих түвшний мэдлэгтэй, энэ чиглэлд мэдрэмжтэй ажиллах чадвартай бол давуу тал болно

·       Олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээллийн харилцааны чиглэлд өндөр мэдлэгтэй, мэдээлэл боловсруулах, дамжуулах болон холбогдох чиглэлд бусадтай харилцан ажиллах өндөр ур чадвартай

·       Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, боловсруулах, илтгэх чадвартай

·       Бусадтай харилцах, багаар ажиллах дадалтай

Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуултууд

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:

50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A, B, C, D, E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.

Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.

Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно. Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ үү.

Оноог дүгнэх:

Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ.  Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрхэн илүү оноо авах вэ?

  • Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
  • Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
  • Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөв хариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
  • Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
  • Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.

АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?

  • Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
  • Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
  • Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.

 Тест бөглөх холбоос

Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.

Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.

Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.

Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.