ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.
Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажилд оруулж өгөх, зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай recruiting@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.
Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно
· Тусгай дунд түүнээс дээш боловсролтой
· Автын засварчин, Механик инженер мэргэжилтэй
· Засварчны мэргэжлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
· Хүнд даацын автомашины засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй
· Техник сэтгэлгээтэй, хариуцлагатай
· Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
· Жолооны эрхийн BC ангилалтай бол давуу талтай
· Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага болон Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
· Хөдөлмөрийн харилцаа болон сонгон шалгаруулалт хариуцан 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
· Цаашид хүний нөөцийн чиглэлээр ажиллаж, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй
· Компьютерын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай бол давуу талтай
· Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
· Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл:
Хэлтэс газар: Техникийн болон туслах ажилчин
Ажлын байр: Тусгай тоноглолт машины оператор гэж бөглөх
Тээвэр логистикийн хэлтсийн богино, дунд болон урт хугацааны төлөвлөлтөд үндэслэн машин, техник, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, бараа материалын зохистой нөөцийг бүрдүүлэх, ханган нийлүүлэлтийг төлөвлөх, тэдгээрийн бүртгэл, тайлагнал, санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлтийг хариуцан тээврийн тасралтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх
Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:
50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.
Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A, B, C, D, E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.
Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.
Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно. Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ үү.
Оноог дүгнэх:
Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ. Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.
Хэрхэн илүү оноо авах вэ?
АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?
Тест бөглөх холбоос
Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.
Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.
Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.
Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.
Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.