Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.

 

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажилд оруулж өгөх, зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай recruiting@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Хэлтэс
Ажлын байрны нэр
Анкет хүлээн авах хугацаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн эзэмшлийн барилга байгууламжуудын цахилгаан хангамж, ус хангамжийн систем, автоматжуулалтын системийн цахилгаан хангамж, үйлчилгээний машин, механизмуудын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, түүний ашиглалт үзлэг болон засвар үйлчилгээг гүйцэтгэхэд чиглэсэн цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд явуулах, оролцож ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Цахилгааны угсралт, ашиглалтын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн  талаар онолын мэдлэг болон практик туршлагатай
  • Цахилгааны 0.4кв болон тоног төхөөрөмжид гарсан гэмтлийг оношилох, засварлах, тооцоолол хийх чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх

 

 Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Ухаа худаг уурхайн ус хангамжийн систем, ариутгах татуургын систем, эргэлтийн усан сангийн шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд болон ундны усны цэнгэгжүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, ухаа худаг уурхайн иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжуудын цэвэр бохир ус, халаалт агаар сэлгэлтийн шугам хоолойн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Ус хангамж, ариутгах татуурга, сантехникийн мэргэжлийн зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Техник сэтгэлгээ сайтай, санаачилгатай
  •  Багаж, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, засварлах
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх

 

 Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын шаардлагуудыг бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын бүх шатанд хэрэгжүүлж, байнгын сайжруулалтыг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хими, Химийн технологич, Нүүрс баяжуулагч, Геологич, Уулын ашиглалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нүүрс, нүүрс химийн мэдлэгтэй
  • ISO 9001 стандартын талаар ойлголттой
  • Autocad, MS Office болон Power BI программ дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хятад хэлтэй бол давуу тал болно
  • Тайлан мэдээ, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Жолооны B ангилалтай, механик автомашин жолоодох чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн “Мэдээлэл технологийн цогц бодлого журам”, “Мэдээлэл технологийн аюулгүй байдлын бодлого журам”-ыг ажил үүргийн чиг баримжаа болгон ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  • Мэдээллийн технологи, сүлжээний инженер болон программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээлэл технологийн инженерээр ажилласан ажлын туршлагатай /хэрэглэгчийн компьютер, сүлжээ, камер, хариуцан ажиллаж байсан/
  • TCP/IP протокол, LAN/WAN сүлжээ, утасгүй сүлжээний технологиудын талаар мэдлэгтэй
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх, router, switch, firewall, хэрэглэгчийн төхөөрөмжүүдтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы түвшний чадвартай
  • Үйлдлийн систем, хэрэглээний программын ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, материал, ажил үйлчилгээний худалдан авалтын үйл ажиллагааг оновчтой аргаар, тасралтгүй зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Санхүү, эдийн засаг, инженер, худалдааны чиглэлээр бакалавр
  • Тайлан тооцоо гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Сайтад суурьшиж ажиллах боломжтой
  • Үнэнч шударга, тууштай ажиллах
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн жигд найдвартай ажиллагааг ханган ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Цахилгаан хангамж, Уул уурхайн цахилгаан, цахилгаан механикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгааны аюулгүй ажиллагааны группын III-аас доошгүй зэрэгтэй байх
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн схем унших чадвартай
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэл болон хэрэглээний программын анхан болон дунд шатны мэдлэгтэй
  • Дасан зохицох болон багаар ажиллах чадвартай
  • Техник сэтгэлгээтэй, ажилдаа хариуцлагатай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Химийн агуулахын бараа материалыг хүлээн авах, хадгалах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагааг холбогдох бодлого, журмын дагуу гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хими, химийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Химийн бодис болон ХАЛМ-ийн талаар мэдлэгтэй
  • АӨММ-ын сургалт (сэрээт өргүүрийн оператор), уурхайн жолооны сургалтад хамрагдсан бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Компьютерын хэрэглээний программууд (Excel, Word, PowerPoint, Oracle ERP platform) дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Тайлан, дүн шинжилгээ хийх, аналитик сэтгэлгээтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно

 Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулахад оролцох, удирдлагадаа мэдээлэх, тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Инженер техникийн болон ХАБЭА чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н мэргэжлийн үнэмлэх сертификаттай
  • БОХАБЭА болон хууль эрх зүйн мэдлэгтэй, олон улсын ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартуудын талаар мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы түвшний мэдлэгтэй
  • Microsoft программууд дээр ажиллах чадвартай
  • B ангиллын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй
  • Багаар ажиллах чадвартай болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

  Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 7711-2304 дугаараас холбогдох болно

 

Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуултууд

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:

50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A, B, C, D, E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.

Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.

Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно. Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ үү.

Оноог дүгнэх:

Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ.  Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрхэн илүү оноо авах вэ?

  • Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
  • Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
  • Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөв хариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
  • Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
  • Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.

АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?

  • Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
  • Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
  • Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.

 Тест бөглөх холбоос

Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.

Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.

Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.

Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.