Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг Энержи Ресурс ХХК-д ажилтан сонгон шалгаруулж авах үйл явц нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн компанийн Хүний нөөцийн албаар дамжин, энэхүү вэбсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно. Тус компанид ажилд оруулж өгөх, хөдөлмөрийн зуучлал үзүүлэгч аливаа хувь хүн, агентлаг гэж байхгүй болохыг анхаарна уу. Хэрэв танд Энержи Ресурс компанид ажилд оруулж өгнө, төлбөртэй зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай contact@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах бөгөөд мэдээллийн эх сурвалжийг нягталж, зохих арга хэмжээг авах болно.
Ажлын байрны нэр
Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Компанийн үйл ажиллагааны хүрээнд ажиллагсдыг тээвэрлэх, тэдний аюулгүй байдлыг хангах
  • Машин техникийнхээ цэвэр цэмцгэр, техникийн бүрэн бүтэн бэлэн байдлыг хангаж ажиллах
  • Төслийн үйл ажиллагааны хүрээнд аюул, ослын тухай дуудлагаар шуурхай арга хэмжээ авч аврах-гал унтраах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх, хүний амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах ажиллагааны үед Амьсгалын бие даасан төхөөрөмжийн бэлэн байдал хангаж, шаардлагатай тохиолдолд найдвартай тасралтгүй ажиллах нөөц боломжоор хангаж ажиллах
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой, жигд зохион байгуулах, хүнд даацын автомашины жолооч нарыг удирдлагаар хангах үүргийг гүйцэтгэнэ.
  • Уурхайн хэмжээнд батлагдсан дүрэм журамыг даган мөрдөж бүх төрлийн техник, туслах тоног төхөөрөмжийн цахилгааны эвдрэл гэмтлийг оношлох, засварлах, засварын газрын цахилгааны засвар үйлчилгээг хийх
  • Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмжүүдийн техникийн бэлэн байдлыг хангаж, эвдрэл гэмтлийг бууруулах, ашиглалтын хугацааг уртасгах үүргүүдийг гүйцэтгэнэ.
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөт зорилтод хүргэх