“Шилдэг CEO” шагналыг хүртлээ
2019-09-09
 “Шилдэг CEO” шагналыг хүртлээ

Монголын нүүрсний салбарын хамгийн том арга хэмжээ болох 9 дэх удаагийн Coal Mongolia чуулга уулзалтанд Энержи Ресурс компани Diamond ивээн тэтгэгчээр оролцлоо. Өрсөлдөөнд манлайлъя уриан доор зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад энэ жилийн дэлхийн арав гаруй орны зочид төлөөлөгчид, зах зээлийн шинжээчид, хөрөнгө оруулагчид оролцсон юм.

Арга хэмжээг зохион байгуулагч Монгол нүүрс ассоциаци-ийн дэргэдэх хараат бус зөвлөлөөс чуулганы хаалтын өдөр нүүрсний салбарын шилдгүүдийг тодруулсан бөгөөд Шилдэг CEO номинацид Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүлж, шагнал хүртсэнийг компанийн Дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж гардан авлаа.


Бусад мэдээ