ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОСГОСОН САНХҮҮЖИЛТИЙГ “АЗИЙН ШИЛДЭГ” ХЭЛЦЛЭЭР ОНЦЛОВ
2019-12-16
ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОСГОСОН САНХҮҮЖИЛТИЙГ “АЗИЙН ШИЛДЭГ” ХЭЛЦЛЭЭР ОНЦЛОВ

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компанийн олон улсын зах зээлд гаргасан 5 жилийн хугацаатай, 440 сая ам.долларын бондод дэлхийн санхүүгийн фирмүүд өндөр үнэлгээ өглөө.


Өнгөрсөн долоо хоногт Finance Asia фирмээс тус бондыг Country deal of the year буюу Монгол Улсын 2019 оны санхүүгийн шилдэг хэлцлээр нэрлэсэн бол араас нь IFR Global болон IFR ASIA фирмээс Ази тивийн 2019 оны санхүүгийн шилдэг хэлцлээр онцоллоо.


Олон улсын санхүүгийн фирмүүд тухайн жилийн санхүүгийн топ хэлцэл, төсөл, шийдлүүдийг оны эцэст дүгнэн онцолдог уламжлалтай. Тус компанийн гаргасан бондыг үнэлэхдээ Шинээр хөрөнгө оруулагчдын бааз сууриа тэлж чадсан, Зах зээлийн боломжийг сайтар ашигласан гэх мэт сайшаал, дүгнэлтүүдийг өгсөн юм.


Бусад мэдээ