Монголын татварын алба энэ сард "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг зохион байгуулж, 2024 онд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулсан бөгөөд Энержи Ресурс ХХК ТОП 10 татвар төлөгчийн 4-рт бичигдлээ.Бид энэ онд 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, сүүлийн арав гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна.