Энержи Ресурс компанийн 2024 оны ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАН гарч, албан ёсны вэбсайтад нээлттэй байршлаа.
Энэхүү тайланд Энержи Ресурс компанийн 2024 оны байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, биелэлт, баримталж буй бодлого зарчмууд болон гол үзүүлэлтүүдийг ил тод, дэлгэрэнгүй танилцуулахыг зорьсон болно. Тайлангийн мэдээллийг Тайлагналын олон улсын санаачилга (GRI) болон уул уурхайн салбарт мөрдөгдөж буй БОНЗ-ын стандартууд, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулсан БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын удирдамж зэрэгтэй уялдуулан бэлтгэсэн онцлогтой.
2024 оны голлох үзүүлэлтүүдээс дурдвал:
Нөхөн сэргээсэн талбайн хэмжээ 10га
Амжилттай ургуулсан мод сөөг +99,000
Дахин ашигласан усны хэмжээ 748,355м3
Шууд ба шууд бус ажлын байр +7,500
Татвар төлөлт 769 тэрбум.төг
Аюулгүй ажилласан хүн/цаг 14.6 сая
Байгаль орчны удирдлага болон хууль, эрх зүйн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ 96.2%
ТУЗ-д хараат бус гишүүдийн эзлэх хувь 50%
Авилга, хээл хахуулийн зөрчил 0