Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас оны онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах, олон нийтэд таниулах "Энтрепренёр" шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энержи Ресурс ХХК “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, “Мөнгөн Меркури” цомыг гардан авсан бөгөөд бид 2010 оноос хойш 12 дахь удаагаа “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр бичигдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр, эерэг нөлөөллөө батлан харуулсаар ирсэн юм.
Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан нийт хамт олон, ажиллагсад болон хамтрагч байгууллагууддаа баяр хүргэж, талархал илэрхийлье!
2025 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ:1. Энержи Ресурс ХХК2. Цэцэнс Майнинг энд Энержи ХХК3. Грийн Групп ХХК4. ХААН банк5. Номин Холдинг ХХК6. М-Си-Эс Кока-Кола ХХК7. Скай Хайпермаркет ХХК8. Очирдагинас ХХК9. Жүр Үр ХХК10. Сүү ХХК