Энтрепренёр 2023 – Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж
2023-12-22
Энтрепренёр 2023 – Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд далайцтай хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг нэрлэдэг “Энтрепренер 2023” ёслолын ажиллагаа 12-р сарын 21-нд болж, Энержи Ресурс компани 11 дэх жилдээ “Оны шилдэг Аж ахуйн нэгж”-ээр нэрлэгдлээ.

 

2023 онд бид групп компанийн хүрээнд 7,200 орчим хүнийг ажлын байраар хангасан бөгөөд 10-р сарын 31-ны байдлаар улс, орон нутгийн төсөвт 450 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төлөөд байна. Мөн энэ жил Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрт томоохон өргөтгөл хийж нүүрс бутлан тээвэрлэх 3 дахь шугам буюу цогц байгууламж бүхий “Түүхий нүүрс бутлах, тээвэрлэх системийн өргөтгөлийн төсөл” (ROM3)-ийг ХБНГУ-ын ба үндэсний гүйцэтгэгч компаниудын хамтаар амжилттай дуусгалаа. Шинэ шугам нь 1 цагт 2,200 тонн, жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч бутлан, тээвэрлэх хүчин чадалтай юм.


Бусад мэдээ