Хархорум хотын Захирагч тус хотын ойжуулалт, ногоон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг үнэлж, Энержи Ресурс ХХК-д хүндэтгэлийн гэрчилгээг гардууллаа.
Манай компани Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад нийгмийн хариуцлагын хүрээнд оролцож, Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км зайд ойн зурвас байгуулан, арчлан хамгаалж, энэ онд 40,000 орчим модыг амжилттай тарьж ургуулж байна.