“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОДЕКС”-ЫН 2025 ОНЫ ҮНЭЛГЭЭ
2026-01-06
“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОДЕКС”-ЫН 2025 ОНЫ ҮНЭЛГЭЭ

Монголын Уул Уурхайн Ассоциацийн хэрэгжүүлдэг “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ын 2025 оны өөрийн үнэлгээгээр Энержи ресурс ХХК 97 хувийн үнэлгээ авлаа.

 

Манай компани энэхүү кодексийг үйл ажиллагаандаа бодитой, тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд жилээс жилд сайжруулж байна. Тухайлбал, 2024 онд 91.6 хувийн үнэлгээ авч байсан бол 2025 онд Компанийн сайн засаглал ба ил тод байдал, Хөдөлмөрийн харилцаа ба хүний эрх, Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал, Байгаль орчны хамгаалал гэсэн үндсэн чиглэлд бүрэн хэрэгжилтийг ханган, нийт гүйцэтгэлийг 97 хувьд хүргэв.

 

“Хариуцлагатай уул уурхайн кодекс” нь 5 үндсэн чиглэл, 84 шалгуур үзүүлэлттэй. Энержи Ресурс ХХК нь 2025 оны үйл ажиллагааныхаа хүрээнд эдгээрээс 81 шалгуур үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлж, дараах үнэлгээг авсан байна. Үүнд:

  • Компанийн сайн засаглал ба ил тод байдал: 17/17
  • Хөдөлмөрийн харилцаа ба хүний эрх: 19/19
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал: 13/13
  • Байгаль орчны хамгаалал: 18/18
  • Орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо: 14/17

 

Энержи ресурс ХХК нь цаашид ч хариуцлагатайгаар тус кодексийн хэрэгжилтийг сайжруулахад анхааран ажиллаж байна. 


Бусад мэдээ