"МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЧ” СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ
2023-11-08
"МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЧ” СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕБС-ын сурагчдад хичээлээс гадуурх нэмэлт хөтөлбөр олгох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, сурлагын хоцрогдол арилгахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Мөрөөдлийн хөтөч” сургалт, хөгжлийн төвийг байгууллаа.

 

Уурхайчдын “Цэций” хорооллын 1-р давхарт байрлах сургалтын төвийн нээлтэнд 300 орчим эцэг эх, хүүхдүүдийн хамт  оролцож, багш нараас мэдээлэл аван, туршилтын хичээлүүдэд суусан юм. Энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаа “Энержи Ресурс компаниас ийм сургалтын төв нээж байгаа нь цаг үеэ олсон, сум оронд тулгамдаж байгаа асуудлыг соргогоор мэдэрч хийсэн ажил гэж бодож байна...” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Нийт 200 орчим хүүхэд хамруулах хүчин чадалтай уг сургалтын төвд Улаанбаатар болон аймаг, орон нутгаас туршлагатай багш нар уригдан ажиллах юм.  Эхний ээлжинд англи хэл, математик, кодинг, EQ гэсэн 4 чиглэлээр 4-12-р ангийн сурагчдад сургалт, давтлага өгөх бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн ажиллагсдын хүүхдүүдэд эхний зургаан сарын хөнгөлөлт олгож буйд эцэг, эхчүүд талархалтай байлаа.

 


Бусад мэдээ