Малчдад туслах аяныг өрнүүлж байна
2024-02-22
Малчдад туслах аяныг өрнүүлж байна

Өмнөговь аймгийн нийт сумдаар цас их хэмжээгээр унасан, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор манай компаниас  малчдад туслах аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Бид жил бүр орон нутгийн малчдад үзүүлдэг тусламжаа өргөжүүлэн Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдад 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээл, эд материал, хүн хүч болон техникийн туслалцааг үзүүлж буйгаас гадна нийт хамт олныхоо хүрээнд малчдад туслах хандивын аяныг санаачлан эхлүүлж, хүнс тэжээл, шатахуун, нэмнээ, дулаалга зэрэг нэн шаардлагатай зүйлсийг хүргүүлэхээр цуглуулж эхэллээ.  

 

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр нутгийн малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлсээр ирсэн хэдий ч өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор нэмэлтээр 100 гаруй сая төгрөгийн тэжээл, малын ашигт долооц татан авч, түгээж эхлэв. Мөн уурхайн нөөц, боломжоо ашиглан хуучин дугуй, машины бүтээлэг, хучилт гэх мэт зүйлсээр нэмнээ, гэр болон хашаа хорооны дулаалга зэргийг хийхэд сумын оёдлын цехүүдтэй хамтран ажиллахаас гадна орон нутагт цас түрэх, зам гаргах ажилд ковш, техник, хүн хүчээр тусалж байна. Нийт ажиллагсдын дунд зарласан сайн үйлсийн аяны хүрээнд мөнгөн болон хуучин хувцас, хэрэгслийн хандив хүлээн авч эхэлсэн бөгөөд улмаар хүнс тэжээл, шатахуун, нэмнээ, дулаалга гэх мэт нэн шаардлагатай зүйлсийг малчдад хүргүүлэх юм.  

 


Бусад мэдээ