Менежментийн нэгдсэн тогтолцооны хүрээнд ээлжит магадлан аудит хийгдэнэ
2024-02-26
Менежментийн нэгдсэн тогтолцооны хүрээнд ээлжит магадлан аудит хийгдэнэ

Энержи Ресурс компани нь 2018 онд Монгол Улсаас анх удаа Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015,  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хүрээнд Франц улсад төвтэй стандартчиллын “Afnor”, Монгол Улсын стандартчиллын “МонСертф”, БНХАУ-ын стандартчиллын “Beijing United Intelligence Certification Co.” Ltd зэрэг байгууллагуудаас баталгаажуулалтын гэрчилгээгээ авсан бөгөөд жил бүр магадлан аудитад  амжилттай хамрагдсаар ирсэн. 

 

2023 онд уурхайн олборлолтоос экспорт хүртэлх үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015,  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартуудын хүрээнд магадлан аудитыг мөн дээрх байгууллагуудаар хийлгэж, гэрчилгээгээ авсан бөгөөд энэ дагуу ээлжит хяналт энэ сарын 28-ний өдрөөс эхлэн хэрэгжих гэж байна. 

 


Бусад мэдээ