НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СИСТЕМД ТОМООХОН ӨРГӨТГӨЛ ХИЙГДЛЭЭ
2023-12-11
НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СИСТЕМД ТОМООХОН ӨРГӨТГӨЛ ХИЙГДЛЭЭ

Ухаа худаг дахь Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрт томоохон өргөтгөл хийгдэж, 3 дахь шугам буюу цогц байгууламж бүхий “Түүхий нүүрс бутлах, тээвэрлэх системийн өргөтгөлийн төсөл” (ROM3)-ийг ХБНГУ-ын ба үндэсний гүйцэтгэгч компаниудын хамтаар амжилттай дуусгалаа. Шинэ шугам нь 1 цагт 2,200 тонн, жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч бутлан, тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг өргөтгөл ашиглалтад орсноор үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний чанар сайжрах, тасалдалгүй үйл ажиллагааг хангахад чухал юм.

 

Төсөлд ХБНГУ-ын TAKRAF tenova GmbH компаниас говийн нөхцөл болон одоо олборлож байгаа нүүрсний шинж чанарт тохирсон, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдийг ашиглажээ.

 

Тус Нүүрс баяжуулах үйлдвэр нь Австрали улсын технологийн шийдлээр 2009-2013 оны хооронд бүтээн байгуулалт хийгдсэн, 3 модулиар жилд 15 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай, үндсэн болон туслах барилга байгууламж, конвейерээс бүрдэх цогцолбор байгууламж юм.

 


Бусад мэдээ