УХАА ХУДАГ УУРХАЙН ШИНЭ ОФФИСЫН НЭЭЛТ 20 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2025-04-22
УХАА ХУДАГ УУРХАЙН ШИНЭ ОФФИСЫН НЭЭЛТ 20 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Энержи Ресурс ХХК 20 жилийн түүхэн ойн баярт өдрөө тохиолдуулан Ухаа худаг уурхайд шинэчлэгдсэн, орчин үеийн оффисын байраа албан ёсоор нээлээ. Уурхайн нэгдсэн төв офист маань нэг дор 240 гаруй хүн ажиллах боломжтой бөгөөд ажилтнуудын тав тухтай, эрүүл орчинд ажиллах хэрэгцээг бүрэн хангахаас гадна амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон бүтээлч шийдлүүдийг багтаажээ.

 

Ажлын орчин, тав тухтай байдал нь ажлын бүтээмж цаашлаад амьдралын чанарт ч сайнаар нөлөөлдөг билээ. Говийн бүсэд ажлын тохь тух нэмсэн шинэ орчиндоо ажиллагсад маань баяртай байна. 



Бусад мэдээ