УЛС ХООРОНДЫН “С” ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ - IV/23 УЛИРАЛ
2023-09-18
УЛС ХООРОНДЫН “С” ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ - IV/23 УЛИРАЛ

Мэдээлэл хүргүүлэх тухай

 

Энержи Ресурс ХХК-ийн 2023 оны 4-р улирлын “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг 2023 оны 10-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 10-р сарын 5-ний өдрийн хооронд компанийн дотоод журмын хүрээнд сонгон шалгаруулж олгох тул Та бүхэн тухайн улиралд “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авах хүсэлтээ цахимаар болон эх хувиар 2023 оны 09-р сарын 20-ны өдрөөс 2023 оны 09-р сарын 30-ний өдрийн хооронд доорхи хаягаар ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд АТҮТ нэгдсэн систем нээлттэй байна.

Хүсэлт илгээх тээврийн хэрэгслүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна.Үүнд:

  • АТҮТ нэгдсэн системээр хүсэлтээ манай уурхайг сонгон илгээсэн байх;
  • Бусад уурхайн тээврийн сонгон шалгаруулалтад материалаа өгөөгүй болон шалгарч тэнцээгүй байх;
  • Уртын тээвэрлэлтийн гэрээгүй байх. 

Мөн түүнчлэн албан хүсэлтэд тээврийн хэрэгслийн тоо, кемпийн хүчин чадал болон мэдээлэл, тохирлын гэрчилгээ, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэсэн мэдээллүүдийг тусгасан байх бөгөөд дурдсан хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд нөхөж албан хүсэлт хүлээн авахгүй. Бичиг баримтын шаардлага хангаагүй болон дутуу ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтанд оролцуулах боломжгүй болно.

Цахим хаяг: http://cbichig.energyresources.mn/ 

Хаяг:  Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сүхбаатарын талбай 14200

                Сэнтрал Тауэр 16-р давхар

                Энержи Ресурс ХХК-ийн байр

                Утас: 7012-2279


Бусад мэдээ