Улс хоорондын “С” зөвшөөрлийн бичиг олгох тухай (2024 оны 1-р улирал)
2024-03-29
Улс хоорондын “С” зөвшөөрлийн бичиг олгох тухай (2024 оны 1-р улирал)

Мэдээлэл хүргүүлэх тухай

 

Энержи Ресурс ХХК-ийн 2024 оны 1-р улиралд олгох “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн нэмэлт 431ш С бичгийг 2024 оны 04-р сарын 05-ны өдрөөс 2024 оны 04-р сарын 08-ны өдрийн хооронд компанийн дотоод журмын хүрээнд сонгон шалгаруулж олгох тул Та бүхэн тухайн улиралд “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авах хүсэлтээ цахимаар болон эх хувиар 2024 оны 04-р сарын 01-ний 09:00 цагаас 2024 оны 04-р сарын 04-ний 18:00 цагийн хооронд доорхи хаягаар ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд АТҮТ нэгдсэн систем нээлттэй байна.

Хүсэлт илгээх Чингэлэг тээврийн хэрэгслүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна.Үүнд:

·         АТҮТ нэгдсэн системээр хүсэлтээ манай уурхайг сонгон илгээсэн байх;
·         Бусад уурхайн тээврийн сонгон шалгаруулалтад материалаа өгөөгүй болон шалгарч тэнцээгүй байх;
·         Уртын тээвэрлэлтийн гэрээгүй байх.
·         Манай уурхайтай 2 болон түүнээс дээш удаа хариуцлагын гэрээ байгуулан хамтран ажилласан, гэрээний зөрчилгүй байх

Мөн түүнчлэн албан хүсэлтэд тээврийн хэрэгслийн тоо, кемпийн хүчин чадал болон мэдээлэл, тохирлын гэрчилгээ, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэсэн мэдээллүүдийг тусгасан байх бөгөөд дурдсан хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд нөхөж албан хүсэлт хүлээн авахгүй. Бичиг баримтын шаардлага хангаагүй болон дутуу ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтанд оролцуулах боломжгүй болно.

 

Цахим хаяг: http://cbichig.energyresources.mn/

Хаяг:    Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сүхбаатарын талбай 14200
Сэнтрал Тауэр 16-р давхар
Энержи Ресурс ХХК-ийн байр
Утас: 70122279

 


Бусад мэдээ