Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2026 оны 5 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд Энержи Ресурс компани оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж, аймаг, сумын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “Шилдэг хөрөнгө оруулагч” шагналыг олголоо. Мөн Өмнөговь аймгийн Татварын газраас 2026 оны “Шилдэг татвар төлөгч” шагналыг гардуулав.Энержи Ресурс компанийн нийт хамт олон, хамтрагчдадаа баяр хүргэж, талархал илэрхийлье!
Түүнчлэн Энержи Ресурс компани тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан спорт, ур чадварын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дараах байр эзэллээ:
Нийт оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэе!