Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.

 

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажилд оруулж өгөх, зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай recruiting@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Хэлтэс
Ажлын байрны нэр
Анкет хүлээн авах хугацаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Лабораторийн үйл ажиллагааг “Сорилтын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага”  MNS ISO/IEC 17025 стандартад нийцүүлэн, хэрэглэгчийг үнэн бодит сорилтын үр дүнгээр хангаж ажиллахад оршино.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Микробиологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Усны микробиологийн болон химийн шинжилгээний лабораторид ажиллаж байсан бол давуу талтай
  • Сорилт/түүвэр авалт, чанар, хяналтын аргуудын мэдлэгтэй, MNS ISO 17025 стандартын талаар мэдлэгтэй
  • Химийн аюултай болон хортой бодис, бүтээгдэхүүний ашиглалт,хадгалалт бусад үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж болох эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, хянах, хариу арга хэмжээ боловсруулах чадвартай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн үйл ажиллагаа явагдаж буй талбайд байгаль орчны менежмент системийг хэрэгжүүлэх, Монгол улсын байгаль орчны эрх зүйн холбогдох шаардлагуудын хэрэгжилтийг хангуулах, орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, хянах үйл ажиллагааг зохион байгуулах, байгаль орчныг нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх   
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Ойн инженер, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Байгаль орчны судалгаа шинжилгээ, менежмент, нөхөн сэргээлтийн чиглэлээр  2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Autocad, ArcGIS  зэрэг программ сайтар эзэмшсэн байх/
  • Говь хээрийн бүсэд мод сөөг үржүүлж, тарьж ургуулж байсан туршлагатай
  • Байгууллагын гадаад дотоод орчны үйл ажиллагаанд шинжилгээ, судалгаа хийх, өнгө загвар, тохижилтыг урьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох чадвартай байх
  • Асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх, шинийг санаачлах, эерэг хандлагатай
  • Багаар ажиллах болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, байгаль орчин, эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй тээвэрлэлтийг компанийн тогтоосон чиглэлд хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:

·        Жолооны эрхийн BСE ангиллын үнэмлэхтэй

·        Хүнд даацын автомашин жолоодож байсан туршлагатай

·        Хүнд даацын автомашины анхан шатны засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй

·        Мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй

·        Рейсийн үнэлгээгээр цалинжина

·        Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхайн ашиглалтын технологи болон уул уурхай үүнтэй ижил төстэй мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Шинэ төгсөгч байж болно/ 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, бичгийн болон ярианы өндөр ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай
  • Шинийг санаачлагч, өөриймсөг сэтгэлтэй
  • Суралцах хурд сайтай, дасан зохицох чадвартай
  • Microsoft Excel программыг бүрэн эзэмшсэн бол давуу тал болно
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд дугуйн үзлэг, засварын ажлыг шуурхай, чанартай, технологийн дагуу гүйцэтгэж, дугуйн ашиглалтын хугацааг уртасгаж, дугуйн зардлыг бууруулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Автын засварчин мэргэжилтэй
  • Дугуй засварын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй
  • Дугуй засварчны ажил бие даан гүйцэтгэх чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай
  • Цогтцэций сумаас ажилд явах бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг аюулгүй ажиллагааны хүрээнд найдвартай хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Гагнуурчны мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй
  • Гагнуурчин мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй
  • Гагнуурын ажил бие даан гүйцэтгэх чадвартай
  • Гагнуурын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай
  • Жолооны M ангилалтай бол давуу талтай
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Хүнд даацын автомашин, дугуйт ачигчийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг механикийн зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэн, техникүүдийн бэлэн байдлыг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд түүнээс дээш боловсролтой
  • Автын засварчин, Механик инженер мэргэжилтэй
  • Засварчны мэргэжлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Хүнд даацын автомашины засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй
  • Техник сэтгэлгээтэй, хариуцлагатай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
  • Жолооны эрхийн BC ангилалтай бол давуу талтай
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан ажилтнуудын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хууль дүрэм журмын хүрээнд оновчтой шийдвэрлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:

·        Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага болон Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

·        Хөдөлмөрийн харилцаа болон сонгон шалгаруулалт хариуцан 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай

·        Цаашид хүний нөөцийн чиглэлээр ажиллаж, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй

·        Компьютерын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай бол давуу талтай

·        Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай

·        Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудын ачаатай болон ачаагүй үеийг авто жингээр жинлэж, мэдээллийг баримтжуулах, удирдлагыг тайлан мэдээгээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Эдийн засаг болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Мод сөөг тарих, тэдгээрийн усалгаа арчилгаа болон бусад өдөр тутмын ажлыг биечлэн хийх замаар байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Мод бут тарьж ургуулах, арчлах чиглэлээр 2-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Мод ургамлын усалгаа арчилгаа явуулах, усалгааны систем, тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ хийх чадвар эзэмшсэн байх
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх

Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуултууд

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:

50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A, B, C, D, E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.

Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.

Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно. Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ үү.

Оноог дүгнэх:

Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ.  Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрхэн илүү оноо авах вэ?

  • Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
  • Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
  • Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөв хариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
  • Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
  • Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.

АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?

  • Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
  • Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
  • Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.

 Тест бөглөх холбоос

Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.

Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.

Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.

Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.