Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.

 

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажилд оруулж өгөх, зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай recruiting@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Хэлтэс
Ажлын байрны нэр
Анкет хүлээн авах хугацаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Хүнд даацын автомашин, дугуйт ачигчийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг механикийн зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэн, техникүүдийн бэлэн байдлыг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд түүнээс дээш боловсролтой
  • Автын засварчин, Механик инженер мэргэжилтэй
  • Засварчны мэргэжлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Хүнд даацын автомашины засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй
  • Техник сэтгэлгээтэй, хариуцлагатай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
  • Жолооны эрхийн BC ангилалтай бол давуу талтай
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой, жигд зохион байгуулах, хүнд даацын автомашины жолооч нарыг удирдлагаар хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  • Авто инженер, хуульч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Авто тээврийн чиглэлээр хуулийн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Удирдан зохион байгуулах, баг хамт олныг манлайлах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

Тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд дугуйн үзлэг, засварын ажлыг шуурхай, чанартай, технологийн дагуу гүйцэтгэж, дугуйн ашиглалтын хугацааг уртасгаж, дугуйн зардлыг бууруулах

Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Засварчин мэргэжилтэй
  • Дугуйн засварчин чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй
  • Дугуй засварчны ажил бие даан гүйцэтгэх чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, технологийн процессыг мөрдөх, хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхайн баяжуулалтын технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Уул уурхайн баяжуулах үйлдвэрт суурин тоног төхөөрөмжийн   оператораар ажилласан туршлагтай;
  • Хөнгөн шаламгай, техник сэтгэлгээтэй;
  •  Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уулын үйлдвэрлэлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжүүдэд тослогоо үйлчилгээ хийх, угаах, засварын сэлбэг, эд ангиудыг зөөх, өргөх, ачих
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Засварын чиглэлээр сургалт дамжаа, МСҮТ, коллеж, их дээд сургууль төгссөн бол давуу талтай;
  • С ангиллын тээврийн хэрэгслийг 2-с доошгүй жил барьж байсан, уул уурхайд ажиллаж байсан туршлагатай;
  • Тусгай тоноглолт машин тоног төхөөрөмж, авто кран барьж байсан туршлагатай бол давуу талтай;
  • Жолооны ВС ангилалтай;
  • Техник сэтгэлгээтэй, цаашид суралцах чадвартай;
  •  Багаар ажиллах чадвартай;
  •  Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх;

Нэмэлт мэдээлэл:

Хэлтэс газар: Техникийн болон туслах ажилчин

Ажлын байр: Тусгай тоноглолт машины оператор гэж бөглөх

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Ухаа худаг уурхайн ус хангамжийн систем, ариутгах татуургын систем, эргэлтийн усан сангийн шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд болон ундны усны цэнгэгжүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, ухаа худаг уурхайн иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжуудын цэвэр бохир ус, халаалт агаар сэлгэлтийн шугам хоолойн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Сантехникч мэргэжлээр МСҮТ төгссөн
  • Ус хангамж ариутгах, ариутгах татуургын систем болон бохир ус цэвэрлэх байгууламж, ундны ус цэнгэгжүүлэх байгууламжууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Уул уурхай болон шугам хоолой, тоног төхөөрөмжийн засварын чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Техник сэтгэлгээ сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн үйл ажиллагаа явагдаж буй талбайд байгаль орчны менежмент системийг хэрэгжүүлэх, Монгол улсын байгаль орчны эрх зүйн холбогдох шаардлагуудын хэрэгжилтийг хангуулах, орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, хянах үйл ажиллагааг зохион байгуулах, байгаль орчныг нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх    
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хүрээлэн буй орчин судлал, ойн инженер, байгал орчны менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Байгаль орчны судалгаа шинжилгээ, менежмент, хүрээлэн буй орчны инженер, нөхөн сэргээлтийн чиглэлээр  2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Байгууллагын гадаад дотоод орчны үйл ажиллагаанд шинжилгээ, судалгаа хийх, өнгө загвар, тохижилтыг урьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох чадвартай байх
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Autocad, ArcGIS  зэрэг программ сайтар эзэмшсэн байх/
  • Говь хээрийн бүсэд ногоон байгууламж хийж байсан туршлагатай байх
  • Асуудлыг тодорхойлох, мэргэжлийн анализ хийх, шийдэл гаргах чадвартай байх
  • Ажлын төлөвлөлт гаргах, зохион байгуулалт хийх, гүйцэтгэлд хяналт тавих чадвартай байх
  • Мод сөөг болон цэцэг, зүлэг үржүүлэх ургуулах, арчлах арга техник эзэмшсэн ур чадвартай байх
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно

Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуултууд

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:

50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A, B, C, D, E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.

Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.

Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно. Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ үү.

Оноог дүгнэх:

Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ.  Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрхэн илүү оноо авах вэ?

  • Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
  • Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
  • Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөв хариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
  • Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
  • Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.

АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?

  • Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
  • Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
  • Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.

 Тест бөглөх холбоос

Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.

Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.

Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.

Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.