Эрчим хүчний хангамж
Эрчим хүчний хангамж

Ухаа худаг цогцолборын дэд бүтцийн шийдлийн хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц баригдаж, 2011 оны 9-р сард ашиглалтад орсон. Энэхүү цахилгаан станц уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна. 

Монголдоо анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон уг цахилгаан станц говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны 0 хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг. Мөн цахилгаан станцын технологийн бүхий л шийдэл Дэлхийн Банк болон олон улсын байгууллагуудаас батлан гаргасан байгаль орчны стандартад бүрэн нийцдэг.

Цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд орон нутгийн иргэд ажиллаж байна. 2021 оны 12-р сард Ухаа худагийн цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ 1 тэрбум кВт.цаг түүхэн үзүүлэлтэнд хүрсэн.